Холбоо барих


ДЭЛХИЙН НОМЫН БОЛОН ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ИРИНА БОКОВАГААС ИРҮҮЛСЭН ИЛГЭЭЛТ

Мэдээ мэдээлэл 2017/04-21 ・ 139

Дэлхийн номын ба зохиогчийн эрхийн өдөр нь нийт иргэдийн оролцоо бүхий хүртээмжтэй, нээлттэй, шударга, олон ургалч их мэдлэгийн нийгмийн тухай бидний алсын харааг хөхүүлэн дэмжихэд номын хүчийг онцлох нэгэн боломж юм.

Нийгмийн хүмүүнлэгийн хэмжүүр нь тухайн нийгмээс сул дорой иргэдэд хэрхэн хандаж байгаагаар илэрдэг. Энэ хэмжүүрийг харааны болон суралцах эсвэл биеийн хөгжлийн (янз бүрийн шалтгааны улбаатай) бэрхшээлтэй хүмүүст ногдох номын хувьд хэрэглэх аваас бид үүнийг “номын өлсгөлөн” л гэж хэлэхээс аргагүйд хүрнэ.

Дэлхийн хараагүйчүүдийн холбооны мэдээгээр бол ойролцоогоор 200 хүн тутмын нэг нь буюу нийт 39 сая хараагүй хүн байна.  Харин хараа муутай хүний тоо 246 саяд хүрэх аж. Эдгээр харааны эсвэл унших бэрхшээлтэй хүмүүс нь уншиж чаддаг хүмүүст зориулан бичигдсэн мэдээлэл, утга зохиолын бүтээлүүдийн ердөө 10 хувьд нэвтэрч чаддаг юм байна.

Муу зохиомжлон бүтээгдсэн эсвэл уншихад нийцгүй номнууд нь суралцах  бэрхшээлтэй хүмүүсийн унших болон ойлгох явдлыг ч бас хязгаарлаж байна. Олон улсын дислекцийн (унших чадваргүй байх өвчин) холбооны мэдээллээр нийт сурагчдын 3-5 хувийг нь тусгайлан сургах, дэмжлэг үзүүлэх шаардлагатай байдаг аж.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын Конвенц болон Тогтвортой хөгжлийн зорилтууд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд ном унших, мэдлэг олж авах, соёлын амьдралд оролцох тал дээр бусдын адил тэгш эрхтэйг хүлээн зөвшөөрөхийг тэмдэглэсэн.

Уг Конвенцийн хүрээнд ЮНЕСКО нь хөгжлийн бэрхшээлийн асуудлыг илүү ойлгох, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нэр төр, эрх, тэдний сайн сайхан байдал, нийгмийн оролцоог дэмжихийн төлөө ажиллаж байна.

Энэхүү зарчмын дагуу, өсвөр насныхан болон хүн амын ядуу, бүртгэлгүй хүмүүст бичиг үсэг заах хөтөлбөр хэрэгжүүлж байгааг нь хүлээн зөвшөөрч Гвиней улсын Конакри хотыг 2017 оны Дэлхийн номын нийслэлээр шалгаруулсан болно.

Конакри болон олон улсын түншүүд, Олон улсын хэвлэлийн холбоо, Олон улсын номын сангийн холбоо, бусад байгууллагууд хамтран санаа бодол, мэдлэгээ хуваалцах, харилцан ойлголцол, хүлцэл, нийтийг хамрах нийгмийг урамшуулах хүсэл тэмүүлэл болсон номын өдрийг тэмдэглэцгээе.

 

Энэ нь Дэлхийн номын ба зохиогчийн эрхийн өдөрт зориулсан ЮНЕСКО-ийн илгээлт болно.

ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова

 


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл























2017 оны 5 дугаар сарын 1





2017 оны 4 дүгээр сарын 19


“БОЛОВСРОЛЫН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭНИЙ ДЭЛХИЙН ТАЙЛАН 2016” ТАНИЛЦУУЛГА




Тэмдэглэлт өдрүүд