Холбоо барих


АЖЛЫН БАЙРАНД СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

Мэдээ мэдээлэл 2017/04-21 ・ 240

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын ажлын албанд Соёлын биет бус өвийн асуудал хариуцах мэргэжилтэн  сонгон шалгаруулж авна.

Ажлын байрны гол зорилго:  Монгол Улсад соёлын биет бус өв, соёлын олон төрөл зүйл болон соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндэсний чадавхийг бэхжүүлэх асуудлаар ЮНЕСКО-той хамтран ажиллах, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх асуудлыг зохицуулах, мэргэжлийн түвшинд үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх.

Мэргэжилтэнд тавигдах гол шаардлага: Төрийн болон төрийн бус байгууллагад 3-5 жил мэргэжлээрээ ажилласан,  англи (франц) хэлний зохих мэдлэгтэй, соёл судлал, олон улсын харилцаа зэрэг мэргэжлээр дээд боловсролын бакалавр (болон түүнээс дээш) зэрэгтэй, ажил хэрэгч, зарчимч, харилцааны соёлтой байх. 

  • Сонирхсон хүмүүс төгссөн сургууль, гадаад хэлний мэдлэгийг гэрчлэх диплом, гэрчилгээний хуулбар, байгууллагын тодорхойлолт, анкет (төрийн албан хаагчийн 1 дүгээр маягтаар) зэрэг материалыг бүрдүүлэн өргөдлийн хамт ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисст 4 дүгээр сарын 28-ны дотор доорхи хаягаар ирүүлнэ үү:

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, НҮБ-ын байр, Нэгдсэн Үндэсний гудамж-14, Сүхбаатар дүүрэг, 14201 Улаанбаатар хот, Монгол Улс

эсвэл цахимаар:

natcom@unesco.mn

  • Эхний шалгаруулалтад тэнцсэн хүмүүст жич мэдэгдэж 5 дугаар сарын 5-нд ярилцлага авна.

 

Лавлах утас: 70105652, 322612

 

 


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл























2017 оны 5 дугаар сарын 1





2017 оны 4 дүгээр сарын 19


“БОЛОВСРОЛЫН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭНИЙ ДЭЛХИЙН ТАЙЛАН 2016” ТАНИЛЦУУЛГА




Тэмдэглэлт өдрүүд