Холбоо барих


“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО 4 – БОЛОВСРОЛ 2030 ХӨТӨЛБӨРИЙГ МОНГОЛ УЛСАД НУТАГШУУЛАХ НЬ” ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ

Мэдээ мэдээлэл 2017/04-13 ・ 202

 

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нэгдсэн үндэстний Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан болон ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс хамтран Тогтовортой хөгжлийн зорилго 4 - Боловсрол 2030 хөтөлбөрийн үндэсний зөвлөлдөх уулзалт, Боловсролын хяналт-шинжилгээний 2016 оны дэлхийн тайлангийн танилцуулгыг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулна. 
Дэлхийн улс орнуудын боловсролын салбарын төлөөллүүд 2015 оны 5 дугаар сард БНСУ-ын Инчон хотноо зохион байгуулагдсан Боловсролын дэлхийн чуулга уулзалтаар Боловсрол 2030 хөтөлбөрийг хэлэлцэн баталсан. 
Улс орнууд 2030 он гэхэд “тэгш хамран сургах, тэгш боломжийг хангасан чанартай боловсрол, бүх нийтийн насан туршдаа суралцах боломжийг дэмжих” үүрэг амлалт аваад байна. Тогтвортой хөгжлийн зорилго 4 /ТХЗ 4/ - Боловсрол 2030 хөтөлбөрийн зорилтуудыг улс орнуудад амжилттай хэрэгжүүлэх, үр дүнд хүрэх талаарх дэлхийн болон бүс нутгийн санал санаачлага нь ТХЗ 4 - Боловсрол 2030 хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэлэлцэн, тухайн орны нөхцөлд нийцүүлэх улмаар үндэсний бодлого, төлөвлөгөөтэй уялдуулах, хэрэгжүүлэх үндэсний зохицуулах хороог байгуулахад хамтран ажиллах зорилготой болно. 
Үндэсний зөвлөлдөх уулзалтаар ТХЗ 4 – Боловсрол 2030 хөтөлбөрийн зорилтуудыг Монгол Улсын боловсролын салбарын бодлогын баримт бичигт тусгах, уялдуулах, хэрэгжүүлэх, интеграцчилах үйл ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэж байгаагаас гадна ТХЗ 4 – Боловсрол 2030 хөтөлбөрийн Монгол Улс дахь хэрэгжилтийн өнөөгийн байдал, тулгарч буй хүндрэл бэрхшээл, цаашид авах арга хэмжээ, зохицуулах механизмыг бий болгох зэрэг асуудлуудыг авч хэлэлцэх юм. Түүнчлэн, ТХЗ 4 - Боловсрол 2030 зорилтуудын хэрэгжилтэд үр ашигтай хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоогоор хангах асуудлыг хэлэлцэнэ. 
Мөн эл өдөр ЮНЕСКО-оос жил бүр эрхлэн гаргадаг Боловсролын хяналт-шинжилгээний 2016 оны дэлхийн тайланг танилцуулах юм. Тайлангийн хураангуйг монгол хэлнээ хөрвүүлэн хэвлэсэн болно. 
Арга хэмжээнд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Нэгдсэн үндэстний байгууллагын суурин төлөөлөгч Б.Транкман, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал, суурин төлөөлөгч М.Оливейра болон НУБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Р.Бенес нар оролцох юм. Түүнчлэн НҮБ-ын байгууллагууд, БСШУСЯ, бусад холбогдох яамд, иргэний нийгмийн байгууллага, боловсролын судалгааны хүрээлэн болон их, дээд сургуулиудын төлөөлөл оролцоно.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл






























2017 оны 5 дугаар сарын 1


Тэмдэглэлт өдрүүд