Холбоо барих


“ДЭЛХИЙН ӨВИЙН БОЛОВСРОЛ”-ЫН ҮНДЭСНИЙ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ: МОНГОЛ УЛС ДАХЬ ЮНЕСКО-ИЙН ХОЛБООТ СУРГУУЛИУДЫН СҮЛЖЭЭГЭЭР ХЭРЭГЖИХ "БОГЦОН ДАХЬ СОЁЛЫН ӨВ" ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

Мэдээ мэдээлэл 2017/04-11 ・ 120

  Дэлхийн өвийн боловсролын үндэсний чадавхийг бэхжүүлэх сургалт 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотноо болж өнгөрлөө. Энэхүү сургалтаар "Богцон дахь соёлын өв" төслийг Монгол Улс дахь ЮНЕСКО-ийн Холбоот сургуулиудын сүлжээгээр (ASPnet) дамжуулан нийслэл хот болон орон нутагт хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ.
Тус сургалтыг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газартай хамтран, ЮНЕСКО-ийн төвийн Холбоот сургуулиудын сүлжээний олон улсын асуудал зохицуулах хэлтсийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм.
  Сургалтад БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссийн Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын Боловсролын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Роберт Пару, Соёлын хөтөлбөр хариуцсан зөвлөх Федерика Иелличи, Монгол Улс дахь ЮНЕСКО-ийн холбоот сургуулиудын төлөөлөгчид болон ТББ-уудын төлөөлөгчид оролцлоо.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл



















2017 оны 5 дугаар сарын 1





2017 оны 4 дүгээр сарын 19


“БОЛОВСРОЛЫН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭНИЙ ДЭЛХИЙН ТАЙЛАН 2016” ТАНИЛЦУУЛГА








Тэмдэглэлт өдрүүд