Холбоо барих


ШОРООН БУМБАГАРЫН БУНХАНТ БУЛШНЫ ХАНЫН ЗУРГИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАНА

Мэдээ мэдээлэл 2017/04-05 ・ 376

   ЮНЕСКО болон Монакогийн Итгэлцлийн сангийн дэмжлэгтэйгээр БСШУСЯ, Соёлын өвийн төв, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс хамтран “Шороон Бумбагарын бунхант булшны сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтын чадавхийг бэхжүүлэх” төслийг 2015-2017 онд хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү төслийн 3 дахь удаагийн сургалтыг 2017 оны 4 дүгээр сарын 02-16-ны өдрүүдэд Булган аймгийн Баяннуур суманд зохион байгуулах гэж байна. 
   Энэ удаагийн сургалтын хүрээнд VI-VII зууны язгууртны бунхант булшны ханын зургийг бэхжүүлэх чиглэлээр өмнөх жилүүдэд хийгдсэн ажил үргэлжлэх бөгөөд ханын зурагны эвдрэл гэмтэлд нөлөөлж буй бичил биет, бичил орчинг судалж уур амьсгалын үнэлгээ, судалгааны ажлыг хийж гүйцэтгэнэ. Түүнчлэн Монгол Улсын сэргээн засварлагчид ийм төрлийн ховор сэргээн засварлалтын үйл ажиллагааг бие даан гүйцэтгэх дадал, туршлага хуримтлуулна. Сургалтыг удирдан явуулахаар Итали улсын Үндэсний судалгааны зөвлөлийн дэргэдэх Агаар мандал, цаг уурын шинжлэх ухааны хүрээлэнгийн шинжээч, мэргэжилтнүүд хүрэлцэн ирээд байна.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл
















2017 оны 9 дүгээр сарын 26
















Тэмдэглэлт өдрүүд