Холбоо барих


ДЭЛХИЙН ӨВИЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖИНЭ

Мэдээ мэдээлэл 2017/04-06 ・ 99

   ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар хамтран ЮНЕСКО-ийн Холбоот сургуулиудын сүлжээний олон улсын хэлтсийн дэмжлэгтэйгээр ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн боловсролын хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр үндэсний чадавхийг бэхжүүлэх сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна. 
    Энэхүү арга хэмжээ нь Дэлхийн өвийн боловсролын хөтөлбөрийн тухай ойлголт, цар хүрээг нэмэгдүүлж холбогдох байгууллага, боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх зорилготой бөгөөд Монгол Улс дахь ЮНЕСКО-ийн Холбоот сургуулиудын багш, сурган хүмүүжүүлэгч, боловсролын салбарын мэргэжилтнүүд оролцоно. 
Сургалтаар “Дэлхийн өв залуу үеийнхний гарт” иж бүрдэлд монгол агуулга оруулан боловсруулсан "Богцон дахь соёлын өв" иж бүрдлийг танилцуулахаас гадна түүнийг дагалдах интерактив болон практик хэрэгсэл бүхий багш нарт зориулсан гарын авлагыг ашиглан дэлхийн өвийн боловсролыг хүүхэд залуучуудад цогцоор нь олгох талаар заах юм. 
   "Богцон дахь соёлын өв” төслийг 2016 онд ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газраас Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын ерөнхий боловсролын долоон сургуульд туршилтын журмаар хэрэгжүүлсэн бөгөөд нийт 2,591 сурагч ЮНЕСКО-оос бэлтгэгдсэн багш нараар хичээл заалган сургалтад хамрагдсан. 
Энэ удаагийн арга хэмжээ нь дээр дурдсан туршилтын төслийн үр дүнг үндэсний хэмжээнд танилцуулан уг төслийг ЮНЕСКО-ийн Холбоот сургуулиудын сүлжээгээр дамжуулан нийслэл хот болон орон нутгийн бусад сургуулиудад сургалтын хөтөлбөрөөс гадуурх үйл ажиллагааны журмаар хэрэгжүүлэх боломжийг авч хэлэлцэн Дэлхийн өвийн боловсролын тогтолцоог Монгол Улсад бий болгож бэхжүүлэх үндсэн ач холбогдолтой юм.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл



















2017 оны 5 дугаар сарын 1





2017 оны 4 дүгээр сарын 19


“БОЛОВСРОЛЫН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭНИЙ ДЭЛХИЙН ТАЙЛАН 2016” ТАНИЛЦУУЛГА








Тэмдэглэлт өдрүүд