Холбоо барих


Ерөнхий бага хурал

ЮНЕСКО-гийн тухай 2014/10-03 ・ 2400

ЮНЕСКО-гийн эрх барих дээд байгууллага нь Ерөнхий Бага Хурал юм. Энэхүү бага хурал гишүүн улсуудын төлөөллөөс бүрдэх бөгөөд хоёр жилд нэг удаа хуралддаг. Ерөнхий Бага Хурлаас ЮНЕСКО-гийн хөтөлбөр, төсвийг баталдаг. Гишүүн улсын том жижиг, сүр хүч, төсөвт оруулж буй хувь нэмрийг үл харгалзан улс бүр нэг саналтай. Ерөнхий Бага Хуралд гишүүн бус улс, олон улсын бусад байгууллагын төлөөлөгчид ажиглагчаар оролцож болно. Тус Ерөнхий Бага Хурал Гүйцэтгэх Зөвлөлийн саналын дагуу  4 жилд нэг удаа Ерөнхий захирлыг томилдог. Ерөнхий Бага Хурлын ажлын хэл нь англи, араб, хятад, испани, франц, орос бөгөөд хурлын үйл ажиллагаа эдгээр 6 хэлний орчуулгатайгаар явагддаг.

Ерөнхий Бага хурлын анхны чуулган 1946 оны 11-12 дугаар сард Парис хотноо Сорбонны Их Сургуулийн байранд болжээ. 


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл























2017 оны 5 дугаар сарын 1





2017 оны 4 дүгээр сарын 19


“БОЛОВСРОЛЫН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭНИЙ ДЭЛХИЙН ТАЙЛАН 2016” ТАНИЛЦУУЛГА




Тэмдэглэлт өдрүүд