Холбоо барих


ДЭЛХИЙН УСНЫ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН “ХАЯГДАЛ УСНЫ МЕНЕЖМЕНТ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Мэдээ мэдээлэл 2017/04-05 ・ 48

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, ЮНЕСКО-ийн Олон улсын ус зүйн хөтөлбөрийн Монголын үндэсний хороо, МУБИС-ийн Газарзүйн тэнхйим хамтран“Хаягдал усны менежмент” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал болон ЕБС-ийн сурагчдын өдөрлөг арга хэмжээг зохион байгуулав. Энэ арга хэмжээний хүрээнд ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Ирина Боковагийн Дэлхийн усны өдөрт зориулсан илгээлтийг оролцогчдод хүргэж, Дэлхийн усны хөгжлийн 2017 оны тайлангийн албан ёсны нээлтийг хийж тус тайлангийн хувийгБОАЖЯ болон их, дээд сургуулиудын төлөөлөгчдөд гардуулан өгөв.

Оюутны эрдэм шинжилгээний бага хуралд 10 их, дээд сургуулийн 39 илтгэлийн материалыг хүлээн авснаас нэгдүгээр шатанд 9 илтгэл шалгарч тавигдсан бөгөөд үүнээс эхний 3 байр болон тусгай 3 байрыг шалгаруулав. Нэгдүгээр байрандАШУҮИС-ийн оюутан О.Чулуунбаатар, М.Алтантогос, Г.Эрдэнэчимэгнарын “Хаягдал усан дахь CR (VI)-ийн бохирдлыг FE (0) ашиглан бууруулах”, хоёрдугаар байранд МУБИС-ийн оюутан О.Мөнх-Эрдэнэ, Г.Лхагвасүрэн нарын “Усны зохисгүй хэрэглээг багасгах боломж (Оюутны дотуур байрны жишээн дээр)”, гуравдугаар байранд ХААИС-ийн Ц.Нямаа, Д.Банзрагч нарын “Уснаас ургамалд өвчин үүсгэгч мөөгөнцөрийг илрүүлэх нь” илтгэлүүд тус тус шалгарснаас гадна ШУТИС-ийн оюутан Мөнхзул, Ууганцэцэг, С.Дэлгэрмаа, Х.Мөнхзаяанарын“Хүнсний үйлдвэрийн хаягдал усны судалгааны дүнгээс /Исгэлтийн үйлдвэрийн жишээн дээр/”, МУИС-ийн оюутан Х.Мөрөнгийн “Саарал усыг дахин ашиглах буюу авто угаалгын газрын усны судалгаа”, АШУҮИС-ийн оюутан Г.Цэрэнсүх, Г.Хулан, Б.Буянтүшиг, Ч.Өнөрцэцэгнарын “Савласан болон цэвэршүүлсэн усны чанар ба эрүүл мэндийн нөлөө“ илтгэлүүдийг тусгай байрт шалгаруулав.

ЮНЕСКО-ийн холбоот сургуулиуд болон МУБИС-ийн Газарзүйн тэнхимтэй хамтран ажилладаг ЕБС-ийн6-12 дугаар ангийн сурагчид 8 гишүүнтэй баг бүрдүүлж “Хаягдал ус” сэдэвт уралдаанд оролцов. Багууд “Усны зохистой хэрэглээ”, “Усны бохирдол” сэдвээр гар зураг зурах, Усны бохирдол ба хаягдал усны дахин ашиглалтын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, усны зөв зохистой хэрэглээг сурталчлан таниулахад чиглэсэн жүжигчилсэн тоглолт хийх, “Усны бохирдол ба хаягдал усыг дахин ашиглах нь” сэдвийн хүрээнд шинэ санаа дэвшүүлсэн бүтээл, эссэ бичих даалгаврыг шаардлагын дагуу гүйцэтгэж оролцсон юм.“Хаягдал ус” сэдвийн хүрээнд ЕБС-иудын дунд зохиогдсон энэ уралдаанд нийт 10 сургууль оролцож эхний 3 байрт 31,33,18 дугаар сургуулиуд шалгарав.

Арга хэмжээнд нийт 250 гаруй оюутан, сурагчид маш идэвхтэй оролцсон болно. Энэ жилийн Дэлхийн усны өдрийг тохиолдууланзохион байгуулсан арга хэмжээний шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаандЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарын бичгийн дарга С.Уянга, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Ханс Түлстрүп, МУБИС-ийн Газарзүйн тэнхимийн профессор Е.Батчулууннар оролцож шагнал гардуулав.

Оюутны“Хаягдал усны менежмент” эрдэм шинжилгээний бага хурал болон ЕБС-ийн сурагчдын “Хаягдал ус” сэдэвт өдөрлөг арга хэмжээг дэнслэн шүүж шилдгүүдийг тодруулсан МУБИС-ийн Газарзүйн тэнхимийн профессор Е.Батчулуун, МУБИС-ийн Газарзүйн тэнхимийн профессор Д.Даш, ШУТИС-ийн БИАС-ийн профессор Н.Чулуунхуяг, ХИС-ийн профессор Т.Навчаа, МУИС-ийн дэд профессор Г.Юмчмаа, АШУҮИС-ийн багш Г.Эрдэнэчимэг, ХААИС-ийн профессор Т.Оюунчимэг нартаа талархал илэрхийлж байна. Мөн ЕБС-ын сурагчдыг зохион байгуулж идэвхтэй оролцуулсан ЮНЕСКО-ийн холбоот 2, 31, Ирээдүй цогцолбор 2-р сургууль болон нийслэлийн 96,1,48,47,33,18,28-р сургуулийн удирдлага хамт олон, багш нарт талархаж байна.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл



2017 оны 4 дүгээр сарын 19


“БОЛОВСРОЛЫН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭНИЙ ДЭЛХИЙН ТАЙЛАН 2016” ТАНИЛЦУУЛГА










2017 оны 2 дүгээр сарын 3 ны өдөр



2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр

















Тэмдэглэлт өдрүүд