Холбоо барих


“СОЁЛЫН ӨВ-БИДНИЙ БАХАРХАЛ” СЭДЭВТ ХҮҮХДИЙН ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ЯЛАГЧИД ТОДОРЛОО

Мэдээ мэдээлэл 2017/04-05 ・ 90

 

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос Монгол Улс ЮНЕСКО-д элссэний 55 жилийн ойн хүрээнд “Соёлын өв - Бидний бахархал” сэдэвт хүүхдийн гар зургийн уралдааныг нийт ЕБС-иудын сурагчдын дунд зарлаж дүнгээ гаргалаа.

Энэхүү уралдаанд хүүхэд багачууд маш идэвхтэй оролцож 300 гаруй бүтээл ирүүлснээс шалгарсан шилдэг 50 бүтээлийн үзэсгэлэнг 2017 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Улаанбаатар арт галерей (UB Art Gallery)-д толилуулж байна.

Үзэсгэлэнгийн арга хэмжээг нээж ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, Соёлын өвийн төвийн захирал Г.Энхбат, ЮНЕСКО-ийн Холбоот сургууль, Нийслэлийн 2 дугаар дунд сургуулийн захирал Л.Цэнгэлмаа нар үг хэлж “Соёлын өв - Бидний бахархал” зургийн уралдааны шилдэг оролцогчдын шагналыг гардуулав.

Тэргүүн байрын шагналыг Нийслэлийн 17 дугаар сургуулийн 3 дугаар ангийн сурагч Е.Цэцэгжаргал, 2 дугаар сургуулийн 7 дугаар ангийн сурагч Ч.Алтаншагай, Өсвөрийн зохион бүтээгчдийн лабораторын ахлах сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Бадмаараг; дэд байрын шагналыг Өсвөрийн зохион бүтээгчдийн лабораторын ахлах сургуулийн 3 дугаар ангийн сурагч Б.Анхилуунбэлэг, Монгени цогцолбор сургуулийн 7 дугаар ангийн сурагч Н.Ариунзул, Хэнтий аймгийн Батширээт сумын ЕБС-ийн 8 дугаар ангийн сурагч Д.Өлзийжаргал; гутгаар байрын шагналыг 52 дугаар сургуулийн 3 дугаар ангийн сурагч Б.Цэцэгдарь, Амгалан цогцолбор сургуулийн 7 дугаар ангийн сурагч С.Дөлгөөнмөрөнгуа, 84 дугаар сургуулийн 8 дугаар ангийн сурагч Г.Баасандан; тусгай байрын шагналыг 21 дүгээр сургуулийн 3 дугаар ангийн сурагч М.Энххүслэн, Монгени цогцолбор сургуулийн 7 дугаар ангийн сурагч Б.Энхзаяа, Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Д.Сод-Эрдэнэ нар тус тус хүртлээ.

Уралдаанд идэвхтэй оролцсон Нийслэлийн 17 дугаар сургууль, 2 дугаар сургууль, 5 дугаар сургууль, 76 дугаар сургууль, 92 дугаар сургууль, 52 дугаар сургууль, 84 дүгээр сургууль, 21 дүгээр сургууль, Өсвөрийн зохион бүтээгчдийн лабораторын ахлах сургууль, Орчлон сургууль, Шинэ Монгол сургууль, Амгалан цогцолбор сургууль, Эрдмийн оргил цогцолбор сургууль, Ирээдүй цогцолбор сургууль, Үй-Цай сургууль, ШУТИС-ийн лицей сургууль, Монгени цогцолбор сургууль, Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар сургууль, Хэнтий аймгийн Батширээт сумын сургуулийн удирдлага, зургийн багш, сурагчдад гүн талархал илэрхийлье. Тус уралдаанд амжилттай оролцсон авъяаслаг хүүхэд багачууддаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл
















2017 оны 5 дугаар сарын 1





2017 оны 4 дүгээр сарын 19


“БОЛОВСРОЛЫН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭНИЙ ДЭЛХИЙН ТАЙЛАН 2016” ТАНИЛЦУУЛГА










2017 оны 2 дүгээр сарын 3 ны өдөр


Тэмдэглэлт өдрүүд