Холбоо барих


МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН РАДИОГИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ

Мэдээ мэдээлэл 2017/02-16 ・ 339

ЮНЕСКО-оос жил бүрийн 2-р сарын 13-ны өдрийг Дэлхийн радиогийн өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ өдрийг тохиолдуулан радиогийн үйлчилгээ эрхэлдэг төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагууд хамтран төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг.

2017 оны Дэлхийн радиогийн өдрийг “Радио бол таны дуу хоолой”сэдвийн хүрээнд тэмдэглэхийг ЮНЕСКО-оос уриалж тусгайлан бэлтгэсэн цахим хуудас ажиллуулан лого, зурагт хуудас, инфографик, шторк зэргийг татан авч хэрэглэх боломжийг бүрдүүлж өгсөн.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Радио бол таны дуу хоолой” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг 2017 оны 02 дугаар сарын13-ны өдөр зохион байгуулав. Уг уулзалт хэлэлцүүлгээр радио сонсогчийн тухай, радиогийн эрх зүй, өөрийн зохицуулалт, радио өргөн нэвтрүүлгийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, түүнчлэн хэвлэл мэдээллийн ёс зүйн асуудлыг хөндөж ярилцлаа. Энэ хүү арга хэмжээнд ЮНЕСКО-ийн Мэдээлэл харилцаа холбооны хөтөлбөрийн Үндэсний хорооны гишүүд, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл болон бусад байгууллагууд илтгэл тавьж Улаанбаатар хотноо радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлдэг 32 байгууллагын төлөөлөл хамрагдав.

Радиогийн 91,7 долгионоос 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр нээлттэй хаалганы өдөр зохион   байгуулж www.diamundialradio.org цахим хуудсыг ашиглан радио сонсогчидтойгоо Дэлхийн радиогийн өдрийг тэмдэглэсэн байна. 

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос Дэлхийн радио өдрийг тохиолдуулан радиогийн ач холбогдол, түүний өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар баримтат нэвтрүүлэг бэлтгэн МҮОНРТ, Стар, МонголHD, UBS зэрэг телевизүүдээр цацаж үзэгчдийн хүртээл болгов. Ийнхүү Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд ЮНЕСКО-той хамтран Дэлхийн радиогийн өдрийн ач холбогдлыг таниулах сурталчлах ажлыг хийв.


ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс
2017 он


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл
















2017 оны 9 дүгээр сарын 26
















Тэмдэглэлт өдрүүд