Холбоо барих


ЮНЕСКО-ИЙН ХОЛБООТ СУРГУУЛИУДЫН УДИРДЛАГЫН АНХААРАЛД

Мэдээ мэдээлэл 2017/02-16 ・ 32

 

  1. Олон улсын эх хэлний өдөр”-ийг тохиолдуулан сургууль тус бүр шүлгийн уралдаан зохион байгуулж дүнгээ гарган, шалгарсан шүлгүүдийг зохиосон сурагчийн фото зургийн хамт тус комисст m.tuya@unesco.mn хаягаар 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ирүүлнэ үү. ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нэгдүгээр байрын шагнал /өргөмжлөл/-ыг олгоно.
  2. Хэвлэл мэдээллийн бичиг үсэг” сэдэвт ахлах ангийн сурагчдад зориулсан 2 цагийн сургалтанд хамрагдах хүсэлтэй сургуулиуд сургалт зохион байгуулах боломжтой өдрөө 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 03 дугаар сарын 31-ний хооронд товлон, сургалтанд хамрагдах сурагчдын тоо, товын талаарх мэдээллийн хамт 2017 оны 02 дугаар сарын 20-ны дотортус комисст m.tuya@unesco.mn хаягаар ирүүлнэ үү. Сургагч багш нар та бүхний товлосон өдөр танай сургууль дээр очин лекц, яриа хийх юм.
  3. Музейн боловсрол” сэдэвт дунд ангийн сурагчдад зориулсан Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей дээр зохион байгуулах 70-90 минутын сургалтанд хамрагдах хүсэлтэй сургуулиуд сургалтанд хамрагдах боломжтой өдрөө 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 04 дүгээр сарын 28-ны хооронд товлон 03 дугаар сарын 20-ны дотор m.tuya@unesco.mn хаягаартус комисст мэдэгдэнэ үү. Нэг сургуулиас тухайн сургалтанд хамрагдах сурагчдын тоо 30-35 байх ба сурагчдыг хариуцах багшийг томилон бидний ажилд дэмжлэг үзүүлнэ үү. 

 

 

Дээрх арга хэмжээнүүдтэй холбоотой асуудлаар боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Ё.Мөнхтуяатай m.tuya@unesco.mn цахим шуудан, 70105652 дугаарын утсаар холбогдоно уу. 

 

 

 

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс

 


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл



2017 оны 2 дүгээр сарын 3 ны өдөр



2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр




















2016 оны 9 дүгээр сарын 21-ны өдөр








Тэмдэглэлт өдрүүд