Холбоо барих


Дэлхийн радиогийн өдрийг хамтран тэмдэглэцгээе!

Мэдээ мэдээлэл 2017/01-30 ・ 410

 

ЮНЕСКО нь 2011 онд дэлхий нийтээр радиогийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар олон улсын хэмжээнд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, уг хэлэлцүүлгийн үр дүнд 2-р сарын 13-ны өдрийг Дэлхийн радиогийн өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн байдаг.

НҮБ-ын радио нь 1946 оны 2-р сарын 13-ны өдөр байгуулагдсан учраас энэ өдрийг сонгож тэмдэглэхээр болсон түүхтэй.

ЮНЕСКО-с уриалж улс орнууд Дэлхийн радиогийн өдрийг тэмдэглээд 6 дахь жилтэйгээ золгож байгаа бөгөөд 2017 оны 2 дугаар сарын 13-нд энэхүү өдрийг “Радио бол Таны дуу хоолой” сэдвийн хүрээнд тэмдэглэхээр болоод байна.

Монгол Улсад Дэлхийн радиогийн өдрийг зохион байгуулдаг болсноор радиогийн үнэ цэнийг олон нийтэд сурталчлан таниулах, радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний соёл, хөгжлийг дэлгэрүүлэх, дэмжих, энэхүү салбарт тулгарч буй сорилт бэрхшээл, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлохоор жил бүр хэлэлцэн ярилцаж байх таатай боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

Энэ жилийн Дэлхийн радиогийн өдрөөр радио бидний амьдралд ямар ач холбогдолтой болохыг олон нийтэд таниулахаас гадна радиогийн хөтөлбөрт сонсогч олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авах чиглэлээр тэмдэглэн өнгөрүүлэхийг дэлхий дахинд радиогийн үйлчилгээ эрхлэгчид, түүнийг зохицуулах байгууллага болон салбарын холбогдох байгууллагуудад ЮНЕСКО-ийн зүгээс уриалж байна.

 Иймд та бүхэнhttp://www.diamundialradio.org/news/world-radio-day-radio-you цахим хуудсанд зочилж Дэлхийн радиогийн өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн зүгээс тусгайлан бэлтгэн гаргасан “Дэлхийн радиогийн өдөр-Радио бол Таны дуу хоолой” арга хэмжээний тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж,энэхүү өдрийг хамтдаа тэмдэглэхийг уриалж байна. 

 

ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс

Холбогдох утас: 70105652, 322612


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл
















2017 оны 9 дүгээр сарын 26
















Тэмдэглэлт өдрүүд