Холбоо барих


ЮНЕСКО-ИЙН ХОЛБООТ СУРГУУЛИУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО

Мэдээ мэдээлэл 2017/01-30 ・ 353

Уулзалтад ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, ЮНЕСКО-ийн Холбоот сургуулиудын удирдлага, багш нар оролцов. Уулзалтаар ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс болон Холбоот сургуулиуд 2017 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээнүүдийн талаар ярилцаж, санал солилцов. Тухайлбал, Монгол Улс ЮНЕСКО-д элссэний 55 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Холбоот сургуулиудын сурагчдын дунд уралдаан зохион байгуулах, ЮНЕСКО-ийн тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан тодорхой арга хэмжээ зохион байгуулах, “Хэвлэл мэдээллийн бичиг үсэг”, “Музейн боловсрол” зэрэг сэдэвт сургалтуудыг тус тус зохион байгуулах болон бусад асуудлаар ярилцаж, санал солилцлоо.

 

НҮБ-ын дүрмээр зарлан тунхагласан шударга ёс, хууль ёс, ардчилал, хүний үндсэн эрх чөлөөг хүндэтгэн, боловсрол шинжлэх ухаан, соёлын хамтын нийтлэг үнэт зүйлсийг дэмжин дэлгэрүүлэх, дэлхийд энх тайвныг бэхжүүлэх хэрэгт хүүхэд өсвөр үеийнхнийг оролцуулах зорилгоор ЮНЕСКО-ийн “Холбоот сургуулиудын олон улсын сүлжээ” 1953 онд байгуулагдаж, анх 15 улсын 33 дунд сургууль нэгдэж байсан бол одоогийн байдлаар дэлхийн 180 орны 10 000 сургууль нэгдээд байна. Монгол Улс 1983 онд энэхүү сүлжээнд нэгдсэн бөгөөд хөдөө орон нутгийн 5, Улаанбаатар хотын 7, нийт 12 сургууль энэхүү сүлжээнд нэгдээд байна. Сүлжээнд нэгдсэнээр дэлхийн зорилго нэгтнээс суралцах, бусад орны сургуулиудтай мэдээлэл, санал, туршлага солилцох, хамтран ажиллах, боловсролын шинэ арга барилыг түгээх (дэлхийн боловсролыг Монголд; Монголын боловсролыг дэлхийд), боловсрол гэгээрэлд энхийн үзэл санааны нэгдэл үүсгэж хөгжүүлэх үйл ажиллагаанд оролцох боломж нээгдэх юм. 


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл































Тэмдэглэлт өдрүүд