Холбоо барих


ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комиссоос “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-тай хамтран ажиллахаар хамтын ажиллагааны Санамж бичгийг байгууллаа

Мэдээ мэдээлэл 2017/01-13 ・ 448

ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комиссоос “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-тай хамтран ажиллахаар хамтын ажиллагааны Санамж бичгийг 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгууллаа.
Энэхүү Санамж бичгийн зорилго нь Монгол Улсын ЮНЕСКО-д бүртгэлтэй соёлын өвүүд, түүний дотор Монгол үндэстний баяр наадам, Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл, Монгол шагайн харваа, Хөөмийн урлаг, Бий биелгээ, Уртын дуу, Монгол уран бичлэг зэрэг өвүүдийг “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын үйл ажиллагаагаар дамжуулан сурталчлахад оршиж байгаа юм. Мөн ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын ажилтнуудын чадавхыг сайжруулах чиглэлээр сургалт, семинар зохион байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаар тохироод байна. Энэхүү Санамж бичигт ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэл нар гарын үсэг зурав.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл



2017 оны 4 дүгээр сарын 19


“БОЛОВСРОЛЫН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭНИЙ ДЭЛХИЙН ТАЙЛАН 2016” ТАНИЛЦУУЛГА










2017 оны 2 дүгээр сарын 3 ны өдөр



2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр

















Тэмдэглэлт өдрүүд