Холбоо барих


Соёлын илэрхийллийн олон төрөл зүйлийг дэмжих хурал Парис хотноо болов

Мэдээ мэдээлэл 2016/12-20 ・ 675

 “Соёлын илэрхийллийн олон төрөл зүйлийг хадгалан хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай” ЮНЕСКО-ийн 2005 оны конвенцийн оролцогч талуудын Засгийн газар хоорондын 10 дугаар чуулган 2016 оны 12-р сарын 12-15-ны өдрүүдэд Франц улсын нийслэл Парис хотноо ЮНЕСКО-ийн төв байранд болж өндөрлөлөө.

Уг чуулганаар конвенцийн НБДНГ-ын тайлан илтгэл, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 2030 зорилтод уг конвенцийн оруулж буй хувь нэмэр, ач холбогдол, Соёлын олон төрөл зүйлийг дэмжих олон улсын сангийн хэрэгжүүлсэн төслүүд, конвенцийн хэрэгжилтэд иргэний нийгмийн байгууллагын үүрэг оролцоо, дижитал орчин дахь конвенцийн хэрэгжилтийн асуудал зэрэг олон чухал асуудлуудыг авч хэлэлцэв.

Энэхүү чуулганд Монгол Улсыг төлөөлж ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга оролцов. Тэрээр хурлын үеэр ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Ирина Бокова, Гадаад харилцаа, олоннийттэй харилцах асуудал эрхэлсэн орлогч дарга Эрик Фолт,Боловсролын асуудал эрхэлсэн орлогч дарга Киан Танг зэрэг удирдах албаны хүмүүстэй уулзаж ЮНЕСКО болон Монгол Улс хоорондын цаашдын хамтын ажиллагааны чиглэл, бусад асуудлаар ярилцаж санал солилцов.

Монгол Улс нь ЮНЕСКО-ийн 2005 оны “Соёлын илэрхийллийн олон төрөл зүйлийг хадгалан хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай” конвенцид 2007 онд нэгдэн орсон юм.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл







2017 оны 9 дүгээр сарын 26

























Тэмдэглэлт өдрүүд