Холбоо барих


СОЁЛЫН БОДЛОГЫГ ДАХИН ТОДОРХОЙЛОХ НЬ 2005 оны Конвенцийн Дэлхийн Тайлан

Мэдээ мэдээлэл 2016/12-15 ・ 307

НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага, Монгол Улсын Соёл урлагийн их сургууль хамтран “Соёлын төрөл зүйл, соёл хоорондын харилцааг тэтгэхүй” ЮНЕСКО-гийн Дэлхий дахины тайлан илтгэлийг 2015 онд монгол хэлээр гаргасан билээ. 

Даяарчлал, соёл хоорондын сайн муу харилцан үйлчлэл, ижилслээс  дэлхий ертөнцийн хаа нэгтэй хурцадмал, түгжигдмэл байдал болон ялангуяа шашны утга агуулгатай гомдол, зөрчил үүсч,  хямралт байдлын эх үүсвэр болж буйтай холбоотойгоор  ЮНЕСКО хүн төрөлхтний соёл хоорондын харилцаанд онцгой чухал зорилт дэвшүүлэн, асуудлыг ар араас нь гаргаж тавьсан юм.  Тийнхүү дэлхий дахины соёлын төрөл зүйлийг бүхэлд нь авч үзэх бодлогыг тодорхойлохын дээр соёлын төрөл зүйл бол заналхийлэл огт биш, харин ч олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд эерэг сайнаар нөлөөлөх чухал ач холбогдолтой хүчин зүйл болохыг харуулсанд энэхүү илтгэлийн гол зорилго оршиж байгаа юм.

Тэгвэл энэ удаад Швед улсын засгийн газар, Шведийн олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр, ЮНЕСКО-гийн 2005 оны Соёлын илэрхийллийн олон төрөл зүйлийг хадгалан хамгаалах болон хөхиүлэн дэмжих Конвенцийн хэрэгжилтийн дэлхийн тайлангийн хураангуй - “Соёлын бодлогыг дахин тодорхойлох нь” номыг Монгол Улсын Соёл урлагийн их сургуулиас  ЮНЕСКО-гийн санхүүжилтээр хэвлэн гаргав.

ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар төслийн зохицуулагчаар ажиллаж, тайлангийн хураангуйг монгол хэлээр орчуулсан юм. 

Өнгөрсөн арван жилийн хугацаанд 140 орон нэгдсэн ЮНЕСКО-гийн 2005 оны дээрх Конвенц нь соёл, соёлын бүтээгдэхүүн хийгээд үйлчилгээний талаарх нийтлэг хандлагыг бүхэлд нь өөрчилж чаджээ.   

Энэхүү Тайлангийн хураангуй нь Соёлын илэрхийллийн олон төрөл зүйлийг хадгалан хамгаалах, хөхиүлэн дэмжих Конвенцийн хэрэгжилтэд 14 бие даасан шинжээч, Конвенцийн Нарийн бичгийн дарга, Ерөнхий редакторын  хийсэн дүн шинжилгээг танилцуулжээ.  

2011 оны Конвенцийн гишүүн орнуудын Чуулганаар баталсан дөрвөн жил тутамд тайлагнах журмын дагуу Конвенцийн хэрэгжилтийн хяналт, шинжилгээний үйл явцыг үргэлжлүүлэхийн дээр улам бүр чамбайруулан ахиулахад энэхүү тайлангийн үндсэн зорилго нь оршиж  байгаа аж.

2005 оны Конвенцийн “Соёлын бодлогыг дахин тодорхойлох нь” Дэлхийн тайлангийн хураангуйн бүтцийг танилцуулбал:  

1 дүгээр бүлэг     Бодлого төлөвлөлтийн шинэ чиг хандлага

2 дугаар бүлэг    Хэвлэл мэдээллийн олон төрөл зүйлийг дэмжих шинэ санал

3 дугаар бүлэг    Цахим эриний сорилт

4 дүгээр бүлэг     Иргэний нийгэмтэй түншлэхүй 

5 дугаар бүлэг    Ялгаанд анхаарлаа хандуулахуй: Хөдөлгөөнийг дэмжих нь

6 дугаар бүлэг    Тэнцвэрийг олохуй: Соёлын бүтээгдэхүүн ба үйлчилгээний урсгал

7 дугаар бүлэг    Конвенцийг олон улсын чуулга уулзалтуудад таниулан  сурталчлах нь  

8 дугаар бүлэг    Соёлын тогтвортой хөгжил

9 дүгээр бүлэг     Эмэгтэйчүүд бүтээгч болох нь: Хүйсийн тэгш байдал

10 дугаар бүлэг Уран бүтээлийн эрх чөлөөнд тулгарч буй сорилт  

500 хувь хэвлүүлээд байгаа “Соёлын бодлогыг дахин тодорхойлох нь” номын хураангуйг Монгол Улсын соёл, урлагийн салбар, холбогдох байгууллага,  хүмүүст  хүргэж байна.

Монгол улсын Соёл урлагийн их сургууль

2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл



2017 оны 2 дүгээр сарын 3 ны өдөр



2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр




















2016 оны 9 дүгээр сарын 21-ны өдөр








Тэмдэглэлт өдрүүд