Холбоо барих


“Инновацийн шалгуур үзүүлэлтүүд” сэдэвт сургалт семинар өнөөдөр болж байна

Мэдээ мэдээлэл 2016/12-07 ・ 323

 “Инновацийн шалгуур үзүүлэлтүүд” сэдэвт сургалт семинар өнөөдөр 09:30 цагт  БСШУСЯ-ны 401 тоотод эхэлнэ. Арга хэмжээг ЮНЕСКО-ийн МҮК  БСШУСЯ-тай хамтран зохион байгуулж байна. Уг сургалт семинарыг удирдан явуулахаар ЮНЕСКО-ийн Статистикийн хүрээлэнгийн мэргэжилтэн Лусиана Маринс Монгол Улсад хүрэлцэн ирээд байна.

The “Innovation Indicator” workshop will be taking place from 7-8 December 7, 2016 at Ministry of Education, Culture, Science and Sports room-401. The workshop is organized by the Ministry of Education, Culture, Science and Sports and the Mongolian National Commission for UNESCO.

 

Сургалт семинарт БСШУСЯ, ШУА, Их дээд сургуулиуд, судалгаа шинжилгээний байгууллагууд болон хувийн хэвшлийн нийт 50 орчим хүн оролцох ба арга хэмжээний нээлтийн ажиллагаанд ЮНЕСКО-ийн МҮК-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С. Уянга, БСШУСЯ-ны Шинжлэх Ухаан Технологийн Бодлогын Газрын дарга Т.Ган-Эрдэнэ, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Ханс Түлстрүп, Үндэсний Статистикийн Хорооны дарга А.Ариунзаяа нар оролцож үг хэлнэ.

 

Шинжлэх ухаан, технологи, инноваци (ШУТИ)-ийн статистикийн мэдээллийн систем, шалгуур үзүүлэлтүүдийг боловсронгуй болгож, нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх асуудлаар шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа явуулах, үнэлгээ хийх, мөн түүнчлэн ШУТИ-ийн статистикийн мэдээллийн үзүүлэлт, маягт, аргачлалыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэх зорилгоор 2013 оноос эхлэн хэд хэдэн дэс дараатай арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд эдгээр ажлуудын үргэлжлэл болгон энэхүү сургалт семинарыг зохион байгуулж байна.

 

ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисс


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл



2017 оны 2 дүгээр сарын 3 ны өдөр



2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр




















2016 оны 9 дүгээр сарын 21-ны өдөр








Тэмдэглэлт өдрүүд