Холбоо барих


ЮНЕСКО-ИЙН ХОЛБООТ СУРГУУЛИУДЫН АНХААРАЛД

Мэдээ мэдээлэл 2016/11-27 ・ 605

Дүрвэгсдийн асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа энэ цаг үед ЮНЕСКО нь Хүлцэл, сэтгэл судлал, боловсролын судалгаа, аргазүйн холбооны төвтэй хамтран “Сэтгэл зүрхээ дүрвэгсдэд нээх нь” сэдэвт уралдааныг ЮНЕСКО-ийн Холбоот сургуулиудын оюутан, сурагчдын дунд зарлаж байна.

           

            Уралдаанд багаар дараах ангиллаар оролцох боломжтой. Үүнд:

 

  1. Сургуулийн өмнөх насныхан: гар зураг эсвэл коллаж (А3 хэмжээг хоёр дахин томруулсан хэмжээтэй);
  2. Бага ангийхан: гар зураг эсвэл коллаж (А3 хэмжээг хоёр дахин томруулсан хэмжээтэй);
  3. Дунд ангийхан: богино өгүүллэг (А4 хэмжээтэй нэг хуудас) эсвэл видео клип (2 минут);
  4. Багшийн мэргэжил дээшлүүлэх институт: богино өгүүллэг (А4 хэмжээтэй нэг хуудас) эсвэл видео клип (2 минут)

 

Уралдааны эхний шатны шалгаруулалтыг ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисс хийх бөгөөд ангилал тус бүрээс 1 /нэг/ бүтээл сонгон шалгаруулж нийт  4 /дөрөв/ бүтээлийг ЮНЕСКО-д илгээнэ. 

 

Дараагийн шатны шалгаруулалтыг ЮНЕСКО-ийн шүүгчдийн бүрэлдэхүүн хийх бөгөөд өвөрмөц шинж, уран сэтгэмж, уран сайхны илэрхийлэл, бүтээлч чанар, сэдэвт хамааралтай байдал зэргийг харгалзан, шалгаруулах журмын дагуу дээр дурдсан ангилал болон бүс нутаг тус бүрээс 3 /гурав/ бүтээлийг сонгон шалгаруулна.

 

Эцсийн шатанд шүүгчдийн сонгон шалгаруулсан бүтээлүүдийг ЮНЕСКО-ийн Холбоот сургуулиудын сүлжээний цахим хуудаст байршуулж санал авах зарчмаар ангилал тус бүрт хамгийн их санал авсан бүтээлүүд шалгарна.

 

            Шалгарсан бүтээлүүдийг ЮНЕСКО-оос зохион байгуулагдах үзэсгэлэн, арга хэмжээнд дэлгэн харуулах, цахим хуудсанд байршуулах, хэвлэмэл материалд ашиглах замаар олон нийтийн хүртэл болгоно.  Шалгарсан бүтээлийн багт  зургийн болон спортын хэрэгсэл, компьютер, тоглоом г.м харин багийн оролцогч тус бүрт бэлгэдлийн чанартай эд зүйлс, тухайлбал футбол, цүнх г.м. тус тус бэлэглэнэ.

 

            Уралдаанд оролцогчид бүтээлээ ЮНЕСКО-ийн албан ёсны хэл /араб, хятад, англи, франц, орос, испани/ дээр туурвиж өөрсдийн улс орон, хот, сургууль, анги, нас, багийн бүрэлдэхүүнд орсон хүүхдүүдийн нэр зэргийг заавал бичнэ.

 

            Бүтээлээ 2017 оны 02 дугаар сарын 01-ний дотор ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисст ирүүлэх ба тус комисс эхний шатны шалгаруулалтад тэнцсэн бүтээлүүдийг 2017 оны 03 дугаар сарын 01-ний дотор ЮНЕСКО-д илгээх юм.

 

 

ЮНЕСКО-ИЙН ХОЛБООТ СУРГУУЛИЙН ОЮУТАН, СУРАГЧИД

УРАЛДААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОНО УУ!


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл































Тэмдэглэлт өдрүүд