Холбоо барих


ДЭЛХИЙН ФИЛОСОФИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ИРИНА БОКОВА-ГААС ИЛГЭЭСЭН ИЛГЭЭЛТ

Мэдээ мэдээлэл 2016/11-17 ・ 428

Бид энэ жил Олон улсын хүлцэл тэвчлийн өдрийн маргааш нь Дэлхийн Философийн өдрийг тэмдэглэж байна. Энэхүү тохиол нь хүлцэл тэвчил болон философи  хоорондын   гүн гүнзгий холбоос, ач холбогдолд оршиж байгаа юм. Философи бол бидний амьдралыг алхам тутамд баялаг болгож буй соёлын олон талт байдал, олон янзын үзэл бодлыг ухамсарлаж,хүндэтгэх ойлголтыг тэтгэж байдаг. Хүлцэл тэвчлийн хамт философи нь хүний эрх,нийтлэг эрх ашгийг эрхэмлэн дээдэлж хамтдаа амьдрах урлаг юм.  Энэ нь дэлхий ертөнцийг шүүмжийн байр сууринаас харж, бусдын үзэл бодлыг ойлгон ухамсарлаж, итгэл үнэмшил, ухамсарт бодол, оюун санааны эрх чөлөөгөөр тэтгэгдэж байх чадвар юм.

Ийм учир шалтгааны улмаас философи гэдэг нь дан ганц хичээлийн сэдэв бус,хүмүүст илүү сайн сайхан, хүмүүнлэг замаар амьдрахад нь тусалж байдаг өдөр тутмын амьдралын хичээл юм.Хүчирхийлэл, хурцадмал байдал газар авч буй дэлхий ертөнцөд хүнлэг, энэрэнгүй ёсыг сахин хамгаалах, энэ асуудлаар олон нийтийн хэлэлцүүлэг явуулах гол арга хэрэгсэл болгож гүн ухааныг залуу наснаас эхлэн суралцах нь зүйтэй юм. Философи нь ямар нэгэн бэлэн шийдэл санал болгохдоо бус харин мөнхийн эрэл хайгуулын асуулт асууж тэрэндээ хариулт олохыг эрмэлзэхэд оршино. Энэ үзлийн дагуу хүлцэл тэвчил нь ёс суртахуун болон харилцан ярианы арга хэрэгсэл юм. Энэ нь гэнэн ойлголт болох бүх зүйл эрх тэгш байх ёстой гэсэн үзэл биш, харин хувь хүний хариуцлага руу чиглэсэн бөгөөд эрх чөлөө, нэр хүндийн нийтлэг зарчмуудыг хамгаалах эрс шийдэмгий үүрэг хариуцлагад тулгуурладаг.

ЮНЕСКО энэ жил хоёр нэр хүндтэй гүн ухаантан болох Аристотель болон Лейбницийн төрсөн өдрийг тэмдэглэж байна.  Тэд метафизик, шинжлэх ухаан, логик ба ёс зүйн  хөгжилд хувь нэмэр оруулсан хүмүүс юм. Тэдний аль аль нь хэдэн зууны өмнө  соёлын тэс ондоо орчинд амьдарч байсан ч, философийг нийгмийн амьдралын гол цөм болгож, нэр төртэй,эрх чөлөөтэй амьдарсан билээ. Үүний хариуд бид энэ өдрийг тэмдэглэхийн зэрэгцээ эрх чөлөөт, нээлттэй, хүлцэнгүй сэтгэлгээг дэлгэрүүлэхийг уриалж байна. Энэ яриан дээр үндэслэн иргэд, нийгэм, улсуудын хооронд бат бөх холбоог үүсгэж энх тайвныг мандан бадраах болно.

Ирина Бокова


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл























2017 оны 5 дугаар сарын 1





2017 оны 4 дүгээр сарын 19


“БОЛОВСРОЛЫН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭНИЙ ДЭЛХИЙН ТАЙЛАН 2016” ТАНИЛЦУУЛГА




Тэмдэглэлт өдрүүд