Холбоо барих


ОЛОН УЛСЫН ХҮЛЦЭЛ ТЭВЧЛИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ИРИНА БОКОВА-ГААС ИРҮҮЛСЭН ИЛГЭЭЛТ

Мэдээ мэдээлэл 2016/11-16 ・ 562

Дэлхий олон талт байдлаар дүүрэн, тиймээс хүлцэнгүй байх нь энх тайван эв  найрамдлын нөхцлийг бүрдүүлж өгдөг. Түүнчлэн хүлцэл тэвчил нь тогтвортой хөгжлийн хөшүүрэг болж олныг хамарсан, уян хатан нийгмийг үүсгэн, шинэлэг санаа,  авьяас  чадварыг нийгмийн тулгуур үзүүлэлт болгож өгдөг.

Хүлцэл тэвчээртэй байхыг ихэвчлэн цөөнхийн санаа гэж үздэг, учир нь тэд ихэвчлэн заналхийлэлд өртдөг. Дэлхийн олон орныг харахад гологдсон, орхигдсон байдал олонтой анзаарагддаг. Нутаг солих хямрал, дүрвэгчдийн асуудал, бас зэвсэглэсэн зөрчилдөөний үеэр цөөнхийн эсрэг үзэн ядалт, гутаан доромжлол, ялгаварлан гадуурхалт нэмэгдэж байна. Би арьс өнгөөр ялгаварлан гадуурхалт, шашин шүтлэг соёл иргэншлээр гадуурхалт олширч  байгааг харж байна. Энэ үзэл баримтлалаас үүдэн өөр өөрийн өвөрмөц онцлогтой хүмүүс нэгэн дор амьдарч үл чадна, тиймээс нэг соёл иргэншилтэй хүмүүс амьдарвал амар амгалан оршино гэсэн өрөөсгөл ойлголт улам их болохыг би харж байна.

Бид хүчирхэг байж соёл иргэншлийг хүлээн зөвшөөрснөөр энэ тусгаарласан чиг хандлагын эсрэг зогсож байна гэдгийг харуулах ёстой. Бид соёл  иргэншлийг  дэлгэрүүлэхийн  тулд үүнийг харилцан солилцох ёстой. Мөн бид түүхийн баримтуудаа эргэн санж,  хүмүүс хооронд хэрхэн холбогддог талаар, цаашилбал аливаа соёл иргэншил хэрхэн үүссэн талаар дахин нэг тунгаах нь зүйтэй. Амьдрал дээр жишээ болсон дэлхийн өвийн цахим хуудсыг харахад ганцаар бий болсон соёл гэж үгүй, тиймээс олон талт зүйлс нь хүчирхэг байдлын илэрхийлэл болохоос сул дорой байдал биш юм. Хүлцэнгүй байдал нь гэнэн бас идэвхгүйн нэр томьёо бус, харин олон талт байдлыг хүлээн зөвшөөрч байгаа явдал юм. Ингэснээр хүний үндсэн эрхийг хамгаалж байна.

ЮНЕСКО-ийн гол зорилтуудын нэг бол хүлцэл тэвчлийг дэмжин олонд түгээн дэлгэрүүлэх юм. 1995 онд анх хүлцэл тэвчээрийг тунхаглалаас үндэслэн энэ өдрийг санаачилсан. Олон улсын соёлын найрсаг харилцааг сэргээх  хэлэлцүүлэг, олон улсын тогтвортой хотуудын эвсэл, мөн дэлхийн иргэний боловсролын үндсэн бүтцүүдээс санаа авч боловсрол, соёл,  шинжлэх ухааны хөтөлбөр үүсгэн байгуулсан. Үүнд эрх баригчдын  туслалцаа  мөн цахим ертөнц, хотуудын гудамжинд яригдаж байх ёстой. Иймд би ЮНЕСКО-ийн төлөөлөгч улс орнууд бас дэлхийн бүх иргэдийг энх тайван, хүртээмжтэй нийгмийг хамтдаа бий болгохыг уриалан дуудаж байна.

 

Ирина Бокова 


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл






























2017 оны 5 дугаар сарын 1


Тэмдэглэлт өдрүүд