Холбоо барих


Энх тайван, хөгжил дэвшлийн төлөө дэлхийн шинжлэх ухааны өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Ирина Боковагаас ирүүлсэн илгээлт

Мэдээ мэдээлэл 2016/11-09 ・ 378

2001 оноос эхлэн Дэлхийн шинжлэх ухааны өдрийг жил бүрийн 11 дүгээр сарын 10-ны өдөр дэлхий даяар тэмдэглэдэг уламжлалтай болсон билээ. Энэ жилийн Дэлхийн шинжлэх ухааны өдөр “Шинжлэх ухааны төвүүд болон музейнүүдийн ач холбогдлыг нэмэгдүүлье” сэдвийн дор болж байна.

Шинжлэх ухаан нь Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр, Аддис Абеба-ийн үйл ажиллагааны хөтөлбөр, Сэндай үйл ажиллагааны хүрээ болон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын гэрээ зэрэг баримт бичгүүдийн гол цөм нь болдог. Эдгээр баримт бичгүүд нь нийгэмд мэдлэг мэдээллийг бий болгон түүнийгээ хуваалцах боломжийг олгох, инноваци, бүтээлч байдлын бүхий л эх сурвалжийг сайжруулах болон ирээдүйд илүү хүртээмжтэй, тогтвортой, шударга хөгжлийн замыг бий болгох шинэ алсын харааг агуулсан байдаг. Үүнийг бид шинжлэх ухааныг илүү ихээр түгээн дэлгэрүүлэх, мөн түүнчлэн шинжлэх ухаан ба нийгэм хоорондын харилцаа холбоог гүнзгийрүүлэх нэгэн боломж хэмээн ойлгож болох юм.

Иймд боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх, ухуулга сурталчилгаа хийх, тогтвортой хөгжлийн шинжлэх ухааны ач холбогдлын талаар мэдээллийг түгээх зэрэгт шинжлэх ухааны төвүүд болон музейнүүд нь чухал ач холбогдолтой юм.

Шинжлэх ухааны төвүүд болон музейнүүд нь нийгмийн саад бэрхшээлүүдийг даван туулах судалгаа шинжилгээг хурдасгах, шийдвэр гаргах, бүтээлч байдлыг амьдралд хэрэгжүүлэн туршигч хүмүүний сониуч байдлыг өдөөж өгөхөд чухал үүрэг гүйцэтгэдэг. Өнөөгийн мэдээллийн эрин зуунд бид шинжлэх ухааныг анги танхим, музей, шинжлэх ухааны төвүүд гэх мэт газруудаас гадуур суралцах боломжийг олгох шинэ санаачлагуудыг дэмжин хөгжүүлэх шаардлагатай юм. Ингэснээр хүүхдүүд, ялангуяа охидыг шинжлэх ухааны салбарт ажил мэргэжил эзэмших боломжийг дээшлүүлэх бөгөөд үүний үр дүнд бүх нийтийн шинжлэх ухааны чадамжийг сайжруулах юм.

2015 оны 11 дүгээр сард ЮНЕСКО-оос музейнүүдийг энх тайван, тогтвортой хөгжлийн гол оролцогч болгон дайчлах үйл ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Музейнүүд ба тэдгээрийн цуглуулгууд, тэдний олон төрөл зүйлийг хадгалан хамгаалж, нийгэмд гүйцэтгэх үүргийг ухуулан сурталчлах” дэлхий нийтийн зөвлөмжийг баталжээ. 

Энэхүү зөвлөмжийг ажил хэрэг болгон шинжлэх ухааны мэдлэгийг сайжруулан дэлгэрүүлэхийн тулд энэ жилийн Энх тайван, хөгжил дэвшлийн төлөө дэлхийн шинжлэх ухааны өдрийг бид Шинжлэх ухаан, технологийн төвүүдийн холбоо болон Музейнүүдийн олон улсын зөвлөлтөй хамтран тэмдэглэж байна. Шинжлэх ухааны төвүүд болон музейнүүд нь яриа хэлэлцээ, ойлголцол болон уян хатан байдлын индэр юм. Музейнүүд нь зочилж буй хүмүүсийн эргэн тойронд нийтийн үнэт зүйлсийг бий болгож тэдэнд нас, хүйс болон гарал үүслийг нь үл харгалзан урам зориг өгч, тэдний сэтгэл зүрхэнд гайхамшигт баярын очийг асааж өгдөг.

Иймээс нийтэд илүү хүртээмжтэй, тогтвортой ирээдүйг бий болгохын тулд шинжлэх ухааны төвүүд болон музейнүүдийг хамаг хүчээрээ дэмжиж ажиллахыг би засгийн газрууд болон түншүүддээ уриалж байна.

 

 

ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Ирина Бокова


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл



















2017 оны 5 дугаар сарын 1





2017 оны 4 дүгээр сарын 19


“БОЛОВСРОЛЫН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭНИЙ ДЭЛХИЙН ТАЙЛАН 2016” ТАНИЛЦУУЛГА








Тэмдэглэлт өдрүүд