Холбоо барих


Баяннуурын Шороон бумбагарын археологийн дурсгалт газрын ханын зургийг хамгаалах сургалт

Мэдээ мэдээлэл 2016/11-03 ・ 586

ЮНЕСКО/Монакагийн засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд Булган аймгийн Баяннуур сумын нутагт орших Майхан толгойн Шороон бумбагарын археологийн дурсгалт газрыг түшиглэн “Майхан толгойн Шороон бумбагарын археологийн дурсгалт газрын тогтвортой хөгжлийг хангах, хадгалах хамгаалах, сэргээн засварлах, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн чадавхи бэхжүүлэх” төслийг 2015 оноос эхлэн 4 жилийн хугацаатай хэрэгжүүлж байна.

Төслийн гол зорилго нь 2011 онд энэ нутгаас илэрсэн 6-7-р зууны үед хамаарах эртний бунхант булш түүний дотор байх ханын зураг бүхий археологийн дурсгалт газрыг хадгалж хамгаалахад Монгол Улсын чадавхийг бэхжүүлэх, Монгол улсын эрх бүхий байгууллага, сэргээн засварлагч, мэргэжилтний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, археологи, соёлын өвийг хамгаалах ач холбогдлын талаар нутгийн удирдлага, ард иргэдэд мэдээллэл хүргэх явдал юм.

Энэхүү төслийн 1 дүгээр үе шатны сургалтыг 2015 оны 10 дугаар сарын 19-ны өдрөөс 2015 оны 11 сарын 07-ны өдрүүдэд  Улаанбаатар хот болон Баяннуурын дурсгалт газарт сэргээн засварлагч, мэргэжилтнүүдэд зориулан онол практик хосолсон сургалтыг зохион байгуулж байсан бол төслийн 2 дахь шатны дадлага дагнасан сургалтыг 2016 оны 09 дүгээр сарын 05-19-ны өдрүүдэд Булган аймгийн Баяннуурын дурсгалт газарт холбогдох мэргэжилтэн, сэргээн засварлагч нарыг оролцуулан амжилттай зохион байгуулж дууслаа.

Дээрхи төслийн хүрээнд дараачийн шатны сургалтыг 2017 оны хавар, намрын улиралд Археологийн дурсгалт газрын талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр нутгийн удирдлагууд, холбогдох сумын удирдлагууд, мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй сургалтуудыг соёлын өвийг хадгалж, хамгаалах, сэргээн засварлах ажлыг дэмжих зорилгын хүрээнд дурсгалт газрын ханын зургийг хадгалж, хамгаалах Монгол улсын чадавхийг бэхжүүлэх зорилгоор ЮНЕСКО, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисс болон Соёлын өвийн төв хамтран зохион байгуулж байгаа билээ.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл































Тэмдэглэлт өдрүүд