Холбоо барих


Model UNESCO Mongolia 2016 загвар хуралдаан амжилттай болж өндөрлөлөө

Мэдээ мэдээлэл 2016/11-01 ・ 503

Монгол улсын 16-24 насны оюутан залуусын дунд зохион байгуулагдсан 2 дахь удаагийн Модел ЮНЕСКО загвар чуулган 10 дугаар сарын 29-нд Төрийн ордонд амжилттай зохион байгуулагдлаа. Тус хуралдаанаар Монголын залуус "Хүний эрхийн асуудлыг оролцуулан хүчирхийллийн туйлширсан хэлбэрүүдтэй богино болон урт хугацаанд тэмцэх арга замын тухайд" сэдвийн хүрээнд мэтгэлцсэн юм.

Загвар НҮБ-ын зорилго нь залуучуудад НҮБ-ын үйл ажиллагааг сурталчилах, хурлын дипломат ажиллагааны мэдлэгтэй болгох, олон улсын харилцааны нөхцөл байдлын талаар судалгаа хийх, арга шийдэл хайх зэргийг заах зорилготой үйл ажиллагаа мөн бөгөөд Монгол улсад сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа билээ.

Ерөнхий онооогоор Япон улсын баг Шилдэг төлөөллийн багаар шалгарсан байна.

Улсынхаа байр суурийг хамгийн сайн хамгаалсан, судалгаа сайн хийсэн багаар Австали улсын төлөөлөгч болсон нар тодорсон. 

Герман улсыг төлөөлсөн Н.Халиунаа хурлын Шилдэг төлөөлөгчөөр тодорч ЮНЕСКО-оос зохион байгуулдаг хуралд гадаадад оролцох эрхээр шагнагдсан юм.

 


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл































Тэмдэглэлт өдрүүд