Холбоо барих


Он цагийн хэлхээс

Монгол Улс, ЮНЕСКО-гийн харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд холбогдох тэмдэглэлт он цагийн хэлхээс

2014: Соёлын биет бус өвийн баримтжуулалт, туршлага солилцох Зүүн хойд Азийн орнуудын шинжээчдийн хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулав.

2014:   ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах Засгийн газар хоорондын хорооны гишүүнээр 2018 он хүртэл сонгогдов.

2013: “Хүн ба шим мандал” хөтөлбөрийн Зүүн Азийн орнуудын Байгалийн нөөц газрын сүлжээний ээлжит 13 дугаар хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулав.

2013:  “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон улсын зөвлөлдөх хорооны ээлжит бага хурлаар “Есөн эрдэнийн Ганжуур” дэлхийн хосгүй үнэт баримтат өвд бүртгэгдэв

2013: Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтанд “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл”-ийг бүртгэв.

2013: Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Яаралтай хамгаалах шаардлагатай өвийн жагсаалтанд “Монгол уран бичлэг”-ийг бүртгэв

2013:   ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын ээлжит 37 дугаар чуулганаар Монгол Улс ЮНЕСКО-гийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн хөтөлбөр (IPDC)-ийн Засгийн газар хоорондын зөвлөл,  Боловсролын олон улсын хороо (IBE)-ны Засгийн газар хоорондын зөвлөл, Хууль бусаар өмчилсөн соёлын үнэт зүйлсийг уугуул улс орнуудад нь эгүүлэн өгөхийг дэмжих Засгийн газар хоорондын  зөвлөлийн (ICPRCP) гишүүнээр  тус тус  сонгогдов. ?a

2013:   “Ардчиллын боловсролоор дамжуулан дэлхийн иргэнийг төлөвшүүлэх зорилтыг дэмжих” тухай тогтоолын төсөл боловсруулан ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 37 дугаар чуулганд оруулан батлуулав.

2012:   ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын Соёлын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, албаны дарга Биатрис Калдун Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдав.

2011: ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын ээлжит 36 дугаар чуулганаар Монгол Улс ЮНЕСКО-гийн Олон улсын Ус зүйн  хороо болон Бүх нийтийн мэдээллийн хөтөлбөрийн Засгийн газар хоорондын зөвлөлд гишүүнээр 2015 он хүртэл сонгогдов.

2011: ЮНЕСКО-гийн анхны эмэгтэй Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар албан ёсны айлчлал хийв.

2011:  Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО-гийн хооронд 2012-2015 онд хамтран ажиллах харилцан ойлголцлын Санамж бичгийг шинээр байгуулж БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, Ерөнхий захирал Ирина Бокова нар 7 дугаар сарын 9-ний өдөр гарын үсэг зурав.

2011:   ЮНЕСКО-гийн Бангкок дахь бүсийн төлөөлөгчийн газрын боловсролын бодлого, шинэчлэлийн газрын дарга Гванг Чол Чангийг Монгол Улсын Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдав

2011: “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон улсын зөвлөлдөх хорооны ээлжит 10 дугаар бага хурлаар Лу.Алтан Товч, Монгол Шунхан Данжуур дэлхийн хосгүй үнэт баримтат өвд бүртгэгдэв.

2011: “Монгол Алтайн хадны зургийн цогцолбор"-ыг Дэлхийн өвд бүртгэв

2011:  Индонези Улсын Бали хотноо хуралдсан Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенцийн Засгийн газар хоорондын 6 дугаар хуралдаанаар “Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил-битүү амьсгаа”-г Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Яаралтай хамгаалах шаардлагатай өвийн жагсаалтанд бүртгэв.

2010:  Кени Улсын Найроби хотноо хуралдсан Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенцийн Засгийн газар хоорондын 5 äóãààð хóðàëäààнаар “Монгол Үндэстний баяр–Наадам”, “Монгол үндэстний хөөмэйн урлаг”, “Бүргэдийн баяр буюу Шувуучлахуй”(Ази, Европ, Арабын 12 улстай хамтран)-г Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтанд бүртгэв.

2009:  “Монгол тууль”-ийг Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Яаралтай хамгаалах шаардлагатай өвийн жагсаалтад бүртгэв.

2009: “Монгол ардын бүжгийн урлаг: Бий биелгээ”-г Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Яаралтай хамгаалах шаардлагатай өвийн жагсаалтад бүртгэв.

2009: “Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг”-ийг Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн Дэлхийн жагсаалтад бүртгэн авав.

2009: Хүн төрөлхтний аман болон утга соёлын шилдэг дээжээр зарлан тунхаглагдсан “Морин хуур”, “Уртны дуу”-г Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад нэгтгэн бүртгэв. 

2008: ЮНЕСКО-гийн Соёлын асуудал эрхэлсэн орлогч Захирал, хатагтай Франсуа Ривьер Монгол улсад албан ёсны айлчлал хийв.

2008: ЮНЕСКО-гийн Ерөнхий Захирал сумогийн аварга Хакухо М.Даваажаргалыг ЮНЕСКО-гийн “Спортын аварга”-аар тодруулав.

2008: Монгол Улсын ... Боловсролын Салбарыг Дэмжих ЮНЕСКО-гийн Стратегийг батлав.

2008: ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал, Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ясуюуки Аошимаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал” медалиар шагнав.

2008: ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийнгазрын захирал бөгөөд БНХАУ, БНАСАУ, БНСУ, Япон, Монгол Улс дахь суурин төлөөлөгчөөр ноён Абхиманю Сингх томилогдов.

2007: ШУА-ийн Геоэкологийн Хүрээлэн болон Японы Цукубагийн Их сургуультай хамтарсан “Гүний Усны Менежментийн Тэнхим”-ийг ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр байгуулав.

2007:  ЮНЕСКО-гийн “Хүн ба Шим мандал” Хөтөлбөрийн хүрээнд Монгол Дагуурын тал Дэлхийн байгалийн нөөц газрын сүлжээнд бүртгэгдэв.

2007: Монгол Улс 107 орны дэмжлэг авч ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүнээр сонгогдов.

2007: ЮНЕСКО-гийн “Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай”, “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг” 2005 оны Конвенцид Монгол улс нэгдэв.

2007: “Хүн ба шим мандал” хөтөлбөрийн Зүүн Азийн орнуудын Байгалийн нөөц газрын сүлжээний ээлжит 10 дугаар хурлыг Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газар зохион байгуулав.

2006: Гүн ухаанч, говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн жанч халсны 150 жилийн ойг ЮНЕСКО-той хамтран тэмдэглэв.

2006: “Зүүн Азийн Хүүхдийн урлагийн их наадам”-ыг Монгол Улсад зохион байгуулав.

2006: ЮНЕСКО-гийн Ерөнхий Захирал Коичиро Мацуура Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, Монгол улс, ЮНЕСКО-гийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх “Санамж бичиг”-т гарын үсэг зурав.

2006: “ICOMOS (Хөшөө дурсгал ба дурсгалт газрыг хамгаалах Олон улсын Зөвлөл)-ын Монголын Үндэсний Хороо” байгуулагдав.

2006: Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа ЮНЕСКО- гийн Ерөнхий захирал Коучиро Мацуураг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас“ одонгоор шагнав.

2006: “Морин хуурын уламжлалт өвийг хамгаалж хөгжүүлэх нь” сэдэвт Үндэсний зөвлөлдөх уулзалт болж, морин хуурын уламжлалт өвийг хамгаалж хөгжүүлэх зөвлөмж гаргав.

2006: Монгол Улс, ЮНЕСКО- гийн хамтын ажиллагааны хүрээг урьд үеийнхээс хоёр дахин өргөжүүлсэн зургаан бүлэг, 48 заалт бүхий арга хэмжээ, хөтөлбөр төслийг тусгасан “Санамж бичиг”-ийг баталгаажуулав.

2005: "Биет бус соёлын өвийг хамгаалах тухай” 2003 оны Конвенцид Монгол улс нэгдэв.

2005: ЮНЕСКО-гийн “Хүн ба Шим мандал” Хөтөлбөрийн хүрээнд Дорнод Монголын тал газар Дэлхийн байгалийн нөөц газрын сүлжээнд бүртгэгдэв.

2005: ЮНЕСКО-гийн 60 жилийн ойд зориулан “ЮНЕСКО-гийн долоон хоног”-ийг зохион байгуулав. НҮБ болон ЮНЕСКО-гийн үзэл санаа, үйл ажиллагааг сурталчлах, Монгол Улс ЮНЕСКО-гийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн 16 цуврал арга хэмжээг зохион явуулахад ЮНЕСКО-гийн Парис, Бээжин, Бангкок дахь төвөөс төлөөлөгчид оролцов.

2005: ЮНЕСКО- гийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн Монголын Үндэсний хороо шинээр байгуулагдав.

2005: Уртын дууг Хүн төрөлхтний аман болон утга соёлын шилдэг өвөөр тунхаглав.

2004: Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг Дэлхийн өвд бүртгэв.

2004: “Соёл ба соёл иргэншлийн хоорондын яриа хэлцэл: Нүүдлийн соёл иргэншлийн өнөөгийн байдал, ирээдүй даяаршлын эрин үед” олон улсын бага хурал зохион байгуулав. 

2003: НҮБ-ын Бичигтэн болох арван жилийг эхлүүлэх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди уригдан оролцож, гишүүн орнуудыг төлөөлж үг хэлэв.

2003: “Соёлын үнэт зүйлсийг хадгалж хамгаалах, сэргээн засах олон улсын судалгааны Төв”-д (ICCROM) элсэв.

2003: Увс нуурын ай сав газрыг Дэлхийн байгалийн өвд бүртгэгдэв.

2003: “Хүн ба шим мандал” хөтөлбөрийн Зүүн Азийн орнуудын Байгалийн нөөц газрын сүлжээний ээлжит 8 дугаар хурлыг Хустайн нуруунд зохион байгуулав.

2003: ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн хүрээнд Баримтат өвийг хамгаалах үндэсний хороо байгуулав.

2003: “Соёлын үнэт зүйлсийг хууль бусаар хилээр гаргах, оруулах, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх” сэдвээр Зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудын сургалт-семинарыг зохион байгуулав.

2003: Морин хуурыг Хүн төрөлхтний аман болон утга соёлын шилдэг өвөөр тунхаглав.

2003: “Техник мэргэжлийн боловсрол дахь тэгш байдал, хамран сургалт, цаашдын хөгжил” сэдвээр бүсийн сургалт-семинарыг зохион байгуулав

2002: ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Коичиро Мацуура Монгол Улсад айлчлав.

2002: Монгол Улс, ЮНЕСКО хоорондын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын  Санамж бичигт гарын үсэг зурав.

2002: “Орхоны Хөндийн Соёлын Дурсгалт Газрын менежментийн асуудлууд” үндэсний семинар зохион байгуулав.

2002: “Бүх нийтийн боловсролын үндэсний форум” зохион байгуулав.

2002: Азийн ардын урлагийн олон улсын тавдугаар симпозиум зохион байгуулав.

2002: ЮНЕСКО-гийн “Хүн ба Шим мандал” Хөтөлбөрийн хүрээнд Хустайн байгалийн цогцолборт газар Дэлхийн байгалийн нөөц газрын сүлжээнд бүртгэгдэв.

2001: “Соёл иргэншил хоорондын яриа хэлцэл: Нүүдлийн болон бусад соёл иргэншлийн харилцан нөлөө” олон улсын симпозиум зохион байгуулав.

1999: “Төв Азийн баатарлаг туульс” сэдэвт симпозиум - Их наадам зохион байгуулав.

1999: Монголын утга соёлын өвийн төв байгуулагдав.

1999: “Нүүдэлчид ба бэлчээрийн өнөөгийн ашиглалт” олон улсын симпозиум зохион байгуулав.

1999: Дэлхийн Өвийн Монголын Үндэсний Хороо байгуулагдав.

1999: Зүүн Азийн орнуудын ЮНЕСКО-гийн Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын хоёр дахь уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулав.

1998: Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн байгуулагдав.

1998: ЮНЕВОК-ын Үндэсний ажиглах төв байгуулагдав

1997: Албан бус боловсрол, зайны сургалтын төв байгуулагдав.

1997: “Хүн ба шим мандал” хөтөлбөрийн Зүүн Азийн орнуудын Байгалийн нөөц газрын сүлжээний ээлжит 5 дугаар хурлыг Богдхан ууланд зохион байгуулав.

1997: ЮНЕСКО-гийн “Хүн ба Шим мандал” Хөтөлбөрийн хүрээнд Говийн их дархан цаазат газар Дэлхийн байгалийн нөөц газрын сүлжээнд бүртгэгдэв.

1997:  Монгол улсад “Төв Азийн тууль” олон улсын симпозиум-фестиваль зохион байгуулав.

1997: ЮНЕСКО-гийн “Хүн ба Шим мандал” Хөтөлбөрийн хүрээнд Увс нуурын сав газар Дэлхийн байгалийн нөөц газрын сүлжээнд бүртгэгдэв.

1997: ЮНЕСКО-гийн “Хүн ба Шим мандал” Хөтөлбөрийн хүрээнд Богд Хан Уул Дэлхийн байгалийн нөөц газрын сүлжээнд бүртгэгдэв.

1996: Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат ЮНЕСКО-гийн Төв байранд зочлов.

1996: Монгол Улс, ЮНЕСКО хоорондын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурав.

1994: “Нийгмийн өөрчлөлтийн удирдлага” (MOST) хөтөлбөрт оролцож эхлэв.

1994: “Зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн үеийн соёл урлагийн байгууллагын санхүүжилт” олон улсын бага хурал зохион байгуулав.

1992: ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Федерико Майор манай улсад айлчлав.

1992: Монгол Улс, ЮНЕСКО хоорондын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурав.

1992: ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр “Торгон зам” хөтөлбөрийн хүрээнд “Нүүдэлчдийн замаар” олон улсын эрдэм шинжилгээний аяллыг зохион байгуулав.

1991: “Соёлын үнэт зүйлсийг хууль бусаар хилээр гаргах, оруулах, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай”, “Ази Номхон далайн орнуудад, дээд боловсрол,  эрдмийн зэргийн диплом харилцан зөвшөөрөх тухай” болон “Техник болон мэргэжлийн боловсролын тухай” Конвенцид тус тус нэгдэж оров.

1990: Монгол Улсын санаачилгаар “Бүх нийтээр бичигтэн болох олон улсын жил”-ийг НҮБ, ЮНЕСКО-гоос тунхаглан зарлав.

1990:  “Монголын Нууц Товчоо”-ны 750 жилийн ойг ЮНЕСКО-той хамтран тэмдэглэв.

1990: “Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай” Конвенцид нэгдэж оров

1987: Бүх нийтээр бичигтэн болох асуудлаар олон улсын симпозиум зохион байгуулав

1985: Азийн орнуудын дуу хөгжмийн VII индэр симпозиум болон фестивалийг Улаанбаатар хотод зохион байгуулав.

1983: Монгол Улс ЮНЕСКО-гийн Холбоот сургуулиудын сүлжээнд нэгдэв.

1983-1987: ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллав

1978: ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Амаду Махтар М’Боу манай улсад айлчлав.

1978: Монгол Улс, ЮНЕСКО хоорондын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын  Санамж бичигт гарын үсэг зурав.

1978: “Хүн ба шим мандал” (MAB) хөтөлбөрт оролцож эхлэв.

1973: “Төв Азийн соёл, иргэншилд нүүдэлчин ардын гүйцэтгэсэн үүрэг” сэдэвтэй олон улсын  симпозиум Улаанбаатар хотноо зохион байгуулав.

1971: ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Рене Мае анх удаа манай улсад айлчлав.

1971: Монгол Улс, ЮНЕСКО хоорондын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын анхны Санамж бичигт гарын үсэг зурав.

1970: Бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгахад онцгой гавьяа байгуулсан байгууллага, хүмүүст олгодог Н.Крупскаягийн нэрэмжит шагналыг ЮНЕСКО Монгол Улсад олгов.

1969: Монгол Улсаас ЮНЕСКО-гийн дэргэд суух Байнгын төлөөлөгчийн газар нээгдэв.

1965: ЮНЕСКО-гийн Ус зүйн олон улсын хөтөлбөрийн Монголын Үндэсний Хорооны үндэс суурь болсон Усны үндэсний комиссыг байгуулав.

1963: ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс ГЯЯ-ны дэргэд байгуулагдав.

1962 оны 11 дүгээр сарын 1: Монгол Улс ЮНЕСКО-гийн 108 дахь гишүүнээр элсэж, “Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллагын Дүрэм”-д гарын үсэг зурав.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл
















2017 оны 9 дүгээр сарын 26
















Тэмдэглэлт өдрүүд