Холбоо барих


Дуу, дүрс бичлэгийн ѳвийг хамгаалах дэлхийн ѳдрийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Ирина Боковагийн илгээсэн илгээлт

Мэдээ мэдээлэл 2016/10-26 ・ 516

1980 оны энэ ѳдѳр буюу 10 дугаар сарын 27-ны өдөр ЮНЕСКО-ийн Ерѳнхий бага хурлаас хөдөлгөөнт дүрсийг хадгалан хамгаалах зөвлөмжийг баталж гаргасан нь кино, телевизийн дүрс бичлэгийн соёлын болон түүхэн ач холбогдлыг олон улсын хэмжээнд авч үзсэн анхны ажил болсон төдийгүй дуу, дүрс бичлэгийг хадгалан хамгаалах чиглэлээр шийдвэрлэх алхам хийхийг уриалсан байдаг.

Энэ жил дуу, дүрс бичлэгийн өвийг хамгаалах дэлхийн өдрийг “Энэ бол таны түүх учраас та хайрлан хамгаалаарай”гэсэн уриан дор тэмдэглэж байна.

Дуу, дүрс бичлэг, соронзон хальснууд бол хүн тѳрөлхтний амьдралын салшгүй хэсэг бөгөөд бидний хувийн болон нийтийн дурсамжуудтай уялдаа холбоотой байсаар ирсэн. Бидний нийтийн өвийн хэсэг учраас тэдгээрийг хадгалан хамгаалж үлдэх нь нэн чухал. Дуу, дүрс бичлэг, соронзон хальснууд болох ѳв уламжлалууд нь бидний   туулж ѳнгѳрүүлсэн цаг хугацаа, түүх соёл, мѳн бидний хэн болохыг илэрхийлж байдаг. Иймд, бид хойч үе, ирээдүйн үр удамдаа үнэ цэнэтэй мэдлэгийг үлдээхийг уриалж байна. 

Архив бол хүн тѳрөлхтний хамтын дурсамжийн сан бѳгѳѳд олон нийтийн болон хувийн байгууллагуудад хадгалагдаж байдаг. Түүнийг хадгалан хамгаалах, нэн ялангуяа алслагдмал газарт буйг хамгаалах асуудал нэн шаардлагатай байгаа юм. Иймээс архивын мэргэжлийн нийтийн болон хувийн байгууллагууд болон бусад холбогдох газрууд бидний хамтын өвийн нэгээхэн хэсэг болох дуу, дүрс бичлэгийг хадгалан хамгаалах асуудлаар нэн даруй ажиллаж эхлэхийг үүгээр та бүхэнд уриалж байна. 


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл
















2017 оны 9 дүгээр сарын 26
















Тэмдэглэлт өдрүүд