Холбоо барих


Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах Зүүн хойд азийн бүсийн хурал амжилттай болж өндөрлөлөө

Мэдээ мэдээлэл 2016/10-13 ・ 240

ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс Соёлын биет бус өв (СББӨ)-ийг хадгалан хамгаалах Зүүн хойд Азийн бүсийн хурлыг “Соёлын биет бус өвийн тухай мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэдхэвлэл мэдээллийн үүрэг оролцоо” сэдвийн хүрээнд 2016 оны 10 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

 

Уг хурлын нээлтийн үйл ажиллагаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр, Соёлын Биет Бус Өвийн Мэдээлэл Солилцооны Ази-Номхон Далайн Төв (ICHCAP)-ийн захирал Квон Хо, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын Соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн Хималчули Гурунг, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга нар үг хэлж оролцов. Мөн Зүүн хойд Азид соёлын биет бус өвийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ЮНЕСКО-ийн II зэрэглэлийн байгууллагууд, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, олон улсын мэргэжилтнүүд, шинжээчид, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид илтгэл тавьж хэлэлцүүлэв.

 

Энэхүү хурлаар СББӨ-ийн ач холбогдлын талаар олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоог тодорхойлох, Зүүн хойд Азийн бүс нутаг дахь үйл ажиллагааг идэвхжүүлэх, СББӨ-ийн сүлжээ болон мэдээлэл солилцох сүлжээг өргөжүүлэн бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, хамтран ажиллах асуудлаар санал солилцсон. Үүнээс хамтын ажиллагааны зөвлөмжийг гаргасан бөгөөд уг зөвлөмжид Соёлын биет бус өвийн ач холбогдлыг цаашид түгээн дэлгэрүүлэхийн тулд мэдээлэл, харилцааны бүхий л хэрэгслийг ашиглан олон нийтийн, ялангуяа, залуу үеийнхний дундсоёлын биет бус өвийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх; Зүүн хойд Ази дахь соёлын биет бус өвийн аудио-видео санг байгуулахад иж бүрэн дэмжлэг үзүүлэх;Соёлын биет бус өвийн холбогдолтой телевиз, радиогийн нэвтрүүлэг, баримтат кино, аудио-видео контентуудыг хийх талаар мэдээлэл, туршлага солилцох,олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах арга хэмжээ авах зэрэг үйл ажиллагааг тусгасан юм.

 

Энэ хурлыг 2014 онд “Зүүн хойд Азид Соёлын биет бус өвийн хадгалалт, хамгаалалтын талаар мэдээлэл солилцох, мэдээллийн сүлжээг өргөжүүлэх нь” сэдвийн дор ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисс, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, Соёлын Биет Бус Өвийн Мэдээлэл Солилцооны Ази-Номхон Далайн Төвтэй хамтран Монгол улсад анх удаа зохион байгуулж байсан бол ийнхүү хоёр дахь удаа амжилттай зохион байгууллаа. Цаашид хоёр жил тутамд бүсийн хурлыг зохион байгуулж байхаар оролцогчид санал нэгдэв.

 


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл



2017 оны 2 дүгээр сарын 3 ны өдөр



2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр




















2016 оны 9 дүгээр сарын 21-ны өдөр








Тэмдэглэлт өдрүүд