Холбоо барих


БНХАУ-ын Анхуй мужийн Хуаншан мужид “Хуаншаны 2 дугаар уулзалт ярилцлага” болж өндөрлөлөө

Мэдээ мэдээлэл 2016/10-03 ・ 493

ЮНЕСКО-ийн Байгалийн болон соёлын өвийн сансрын технологийн олон улсын төв, Хуаншан хотын захиргаа, Зүүн азийн орнуудын Хүн ба шим мандлын нөөц газруудын сүлжээний нарийн бичгийн дарга нарын газраас хамтран “Хуаншаны 2 дугаар уулзалт ярилцлага” энэ оны 9 дүгээр сарын 11-15-нд  БНХАУ-ын Анхуй мужийн Хуаншан мужид болж өндөрлөв. Хурлын арга хэмжээнд нээж Хуаншаны уулзалт ярилцлагыг зохион байгуулах хорооны дарга Профессор Гуо Хуадонг, Хуаншан мужийн дэд дарга Лиу Шаохуа, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Мариэлза Оливейра, ЮНЕСКО-ийн Жакарта дахь төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Кан зэрэг хүмүүс үг хэллээ.

 

Мөн түүнчлэн хурлын хурлын төлөөлөгчид ЮНЕСКО-д бүртгэгдсэн газруудын хяналт шинжилгээний ажилд сансрын технологийг хэрхэн яаж ашиглах талаар илтгэлүүдийг тавилаа. Үүнээс нэг сонирхолтой илтгэл нь Австрали улсын төлөөлөгч Леан Барклей-ийн хямд төсөр зөөврийн технологийг уур амьсгалын өөрчлөлтийн судалгаанд яаж ашиглаж болох талаар тавьсан илтгэл байлаа. Энэхүү илтгэлээр боломжийн үнэтэй жижиг зөөврийн технологийг ашиглан тодорхой сонгож авсан газруудад дуу чимээний бичлэгийг удаан хугацааны туршид хийн бичигдсэн дуу чимээний өөрчлөлтөд дүн шинжилгээг хийснээр амьтан ургамлын нутагшилт, нүүдэл, дайжилтын талаар тодорхой дүгнэлтэнд хүрч болох талаар танилцууллаа. Харин Монгол улсын төлөөлөгч Богд-Хан Уул Хүн ба шим мандлын нөөц газрын ахлах мэргэжилтэн Г.Ганзоригтын тус газрын үйл ажиллагааны талаар танилцуулж илтгэл тавилаа.

 

Арга хэмжээний хүрээнд хурлын төлөөлөгчид БНХАУ-аас ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн байгалийн үзэсгэлэнт газар болох Хуаншан ууланд аялах аялал хийлээ. Энэхүү газрын үйл ажиллагааг харахад тус газарт дэд бүтцийг маш ихээр хөгжүүлсэн нь ногоон аялал жуулчлалыг хөгжүүлэхэд маш их тус дөхөм болж байгаа нь харагдаж байсан болно. Ингэж аялал жуулчлалыг хөгжүүлснээр тус газарт жуулчдын тоо маш ихээр өсөж үүнтэй холбоотойгоор ажлын байрууд бий болж, аялал жуулчлалаас орсон орлого нь маш их хэмжээгээр өссөн байна. Аялал жуулчлалыг удаан хугацаагаар хөгжүүлэхийн тулд улсаас маш их хөрөнгө гаргаж дэд бүтцийг хөгжүүлсэн нь үр дүнгээ өгч байгаагийн нэг жишээ энэ газар байсан. Мөн тус газрыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн газар гэдгийг мэдрэхээр маш олон тус газрын газарт тэмдэг лого-г байрлуулсан байх бөгөөд замын тэмдэглэгээндээ ч гэсэн үүнийг их хэмжээгээр тодотгон оруулж өгсөн нь энэ газрын талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэхэд их нөлөөлдөг үр дүнтэй ажлуудынх нь нэг болох нь харагдаж байлаа.

 

Хурлын төгсгөлд 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд ЮНЕСКО-д бүртгэгдсэн газруудын гүйцэтгэх үүргийн талаар хэлэлцүүлэг хийсэн бөгөөд хурлын хаалтын ажиллагааны үеэр хурлын үр дүн болгож Хуаншаны тунхаг бичгийг хамтран хэлэлцэж баталлаа. Үүнд хурлаар хэлэлцсэн гол гол асуудлууд болон цаашдын үйл ажиллагааны талаар асуудлуудыг оруулсан.

 

 


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл
















2017 оны 9 дүгээр сарын 26
















Тэмдэглэлт өдрүүд