Холбоо барих


Мэндчилгээ

Бидний тухай 2016/10-03 ・ 477

ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс нь дэлхий нийтэд боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээлэл, харилцаа холбоог хөгжүүлэхэд чиглэсэн ЮНЕСКО-ийн бодлого, зорилгыг дэмжин өөрийн орны өвөрмөц онцлогт нийцүүлэн төрийн бодлогод тусгуулах, ЮНЕСКО, түүний системтэй тогтоосон холбоог оновчтой ашиглан үндэсний байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан, зохицуулах чиг үүргийг хүлээдэг юм.

Монгол Улс ЮНЕСКО-д элсэн орж хамтран ажилласан 50 гаруй жилийн хугацаанд мэдлэгт суурилсан нийгмийг цогцлоох ЮНЕСКО-ийн олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэх, үндэсний байгууллагууд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны уялдаа холбоог зохицуулахад бид анхааран ажиллаж байна.

ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс нь Монгол Улсын нэгдэж орсон ЮНЕСКО-ийн холбогдох конвенц, зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар манай улсын хүлээсэн үүргийг биелүүлэх, түүнчлэн эрхийг хангахтай холбогдсон арга хэмжээ авч, биелэлтийн талаархи илтгэл тайланг холбогдох байгууллагуудаар гаргуулан  ЮНЕСКО-д хүргүүлж байгаагаас гадна ЮНЕСКО-ийн боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөтөлбөр арга хэмжээнүүдэд манай улсын оролцоог зохион байгуулах, ЮНЕСКО-ийн шугамаар зохиогдож буй хурал, семинар, курс, симпозиум зэрэгт өөрийн орны холбогдох байгууллагын төлөөлөгч, мэргэжилтнийг оролцуулах, өөрийн оронд зохион байгуулах ажлыг санаачлан хэрэгжүүлж, ЮНЕСКО-ийн шугамаар тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх, санхүү, техник, эдийн засгийн тусламж авах боломжийг судалж үндэсний холбогдох байгууллагатай хамтран санал боловсруулах, хэрэгжүүлэх, шаардлагатай тайлан тооцоо, судалгаа, дүгнэлт, мэдээллийг ЮНЕСКО-д гаргаж өгөх ажлыг зохион байгуулж байна.

Манай цахим хуудсанд зочилсон танд талархлаа илэрхийлж ЮНЕСКО-ийн санал санаачилга, цаашдын зорилтын талаар хэрэгцээт мэдээллээ олж бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

 

Ерөнхий нарийн бичгийн дарга
С.Уянга 


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл



2017 оны 2 дүгээр сарын 3 ны өдөр



2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр




















2016 оны 9 дүгээр сарын 21-ны өдөр








Тэмдэглэлт өдрүүд