Холбоо барих


Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр

Мэдээ мэдээлэл 2016/09-28 ・ 526

 

2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 38 C/70 шийдвэрээр ЮНЕСКО жил бүрийн 9 дүгээр сарын 28-ны өдрийг “Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр” болгон зарласан бөгөөд дэлхий нийтээрээ энэ өдрийг анх удаа тэмдэглэж байна.

Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр нь Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр, түүний 16.10-д заасан олон нийтийн мэдээлэл олж авах эрхийг хангах болон суурь эрх, эрх чөлөөг хамгаалах зорилттой онцгой хамааралтай.

Мэдээлэл олж авах түгээмэл эрх нь үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний чухал хэсэг болох мэдээллийг хайх, мэдээллийгхүлээж авах эрхтэй салшгүй холбоотой. Үүнийг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19-р зүйл,Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын Пактын 19-р зүйлд заасан байдаг.

9 дүгээр сарын 28-ны өдрийг Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөрболгож тэмдэглэснээр дэлхийн олон улс орнууд мэдээллийн эрх чөлөөний хууль тогтоомжтой болох, цахим орчинд олон хэлээр ярих, соёлын ялгаатай байдлыг хүндэтгэсэн бодлого боловсруулах, энэ үйл явцад хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй, эрэгтэй хүмүүсийг адил тэгш хамруулна хэмээн ЮНЕСКО найдаж байна. 
http://en.unesco.org/iduai2016


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл
















2017 оны 9 дүгээр сарын 26
















Тэмдэглэлт өдрүүд