Холбоо барих


Монгол Улс дахь “Соёлын Биет Бус Өв”-ийг хамгаалах чадавхийг бэхжүүлэх хүчин чармайлт үргэлжилсээр байна.

Мэдээ мэдээлэл 2016/05-18 ・ 727

Япон Улсын “Итгэлцлийн сан”-гийн дэмжлэгээр Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Соёлын өвийн төв, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар хамтран 2016 оны 5 дугаар сарын 23-наас 27-ний өдрүүдэд Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд ээлжит 5 өдрийн үндэсний сургалтыг “СББӨ-ийн хадгалалт, хамгаалалтын төлөвлөгөөсэдэвийн хүрээнд зохион байгуулна.

ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенцийн \2003 он\ хүрээнд Монгол Улсын Соёлын биет бус өвийг хадгалж, хамгаалах арга хэмжээний бодлого, төлөвлөгөөг боловсруулахад холбогдох Төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилтнууд, өвлөн уламжлагчдын чадавхийг бэхжүүлэхэд сургалтын зорилго оршиж буй сургалтанд  21 аймгийн соёлын мэргэжилтэн, өвлөн уламжлагч нар, мөн холбогдох Төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид зэрэг нийт 40 гаруй оролцогчид хамрагдана.

Энэхүү 5 өдрийн сургалтыг ЮНЕСКО-гийн итгэмжлэгдсэн олон улсын зөвлөх багш нар СББӨ-ийн хадгалалт, хамгаалалтын төлөвлөгөө боловсруулах арга зүй, онол практикийн чиглэлээр шинээр боловсруулан, баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу олон улсын түвшинд анх удаа Монгол Улсад удирдан явуулах юм. Түүнчлэн оролцогчид нь тусгайлан бэлтгэсэн зохиомжийн дагуу дүрд хувиран жүжигчилсэн тоглолтоор СББӨ-ийн хадгалалт хамгаалалтын төлөвлөгөө боловсруулах сонирхолтой дадлага ажлыг гүйцэтгэх юм.

Ийнхүү сургалтын явцад олж авсан мэдлэгийнхээ хүрээнд ЮНЕСКО-гийн шинжээчдийн тусгайлан сонгосон Цагаан сар, Хүүхдэд нэр өгөх, угаалгын зан үйл, Уламжлалт нум сум урлах арга ухаан зэрэг  Монголын уламжлалт СББӨ-ийн зүйлийг хадгалж, хамгаалах төлөвлөгөө боловсруулах юм.

Япон Улсын “Итгэлцлийн-сан”-ийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын СББӨ-ийг хамгаалах хүчин чармайлтыг дэмжих зорилгоор “СББӨ-ийг хамгаалах тухай ЮНЕСКО-гийн Конвенцийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд 2012 оноос эхэлж 2 үе шаттайгаар  хэрэгжүүлсэний дотор

  • “Конвенцийн хэрэгжүүлэлт”,
  • “Хамт олонд түшиглэсэн соёлын биет бус өвийн бүртгэл”
  • “ЮНЕСКО-гийн СББӨ-ийн жагсаалтад нэр дэвшүүлэх хэрэглэгдэхүүнийг боловсруулах”
  • “СББӨ-ийн хадгалалт, хамгаалалтын төлөвлөгөө” зэрэг  сургалтуудыг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаагийн сургалт нь төслийн хаалтын сургалт болж буйгаараа онцлог юм.

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс    Утас:  Мөнхдэлгэр 98191524

Дэлгэрэнгүй мэдээллийг:

http://www.unescobkk.org/culture/creativity/ich/capacity-building/


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл



2017 оны 2 дүгээр сарын 3 ны өдөр



2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр




















2016 оны 9 дүгээр сарын 21-ны өдөр








Тэмдэглэлт өдрүүд