Холбоо барих


Дэлхийн Усны Өдөр 2016 оны 3-р сарын 22

Мэдээ мэдээлэл 2016/03-21 ・ 815

1993 онд ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 27-р чуулганаас жил бүрийн 3-р сарын 22-ны өдрийг Дэлхийн Усны Өдөр болгон тэмдэглэж байхыг тунхагласан билээ. Энэ жилийн усны өдөр нь “Ус ба ажлын байр” уриан дор болж байгаа бөгөөд усны хэмжээ хангалттай бөгөөд ус чанартай бол ажилчдын амьдрал их хэмжээгээр өөрчлөгдөх бөгөөд энэ нь эдийн засаг, нийгмийн өөрчлөлтөнд чухал ач холбогдолтойг илэрхийлж байгаа юм.

Ус нь 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн гол зорилгуудын нэг бөгөөд хөдөө аж ахуй, аж үйлдвэр, зам тээвэр болон эрчим хүчний үйлдвэрлэлд амин чухал ба эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр юм.

Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн гол зорилгуудыг хэрэгжүүлэхэд зөвхөн усны эх үүсвэр нь ганцаараа хангалттай биш, харин эрүүл мэндийн шаардлага хангасан цэвэр усыг түгээх болон бохир усыг зайлуулах системийг хангалттай хэмжээгээр бий болгох нь чухал ач холбогдолтой юм. Өнөөдөр дэлхий даяар ажлаас шалтгаалсан 2,3 сая нас баралт байгаа гэсэн судалгаа байгаа бөгөөд үүний 17 хувь нь ундны уснаас үүсэлтэй гэж эрдэмтэд тооцоолсон байна. Иймээс бид үүнийг багасгахын төлөө хамтран ажиллах нь чухал юм.

ЮНЕСКО-гоос усны салбар дахь олон улсын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, бүс нутгийн болон олон улсын түвшинд усны менежментийг сайжруулах зорилгоор олон улсын ус зүйн хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөр нь ЮНЕСКО-гийн усны төвүүд болон их дээд сургуулийн тэнхимүүдийн сүлжээнээс бүрддэг ба дэлхий даяар усны мэргэжилтнүүдийг бэлтгэдэг юм.

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова төрийн болон төрийн бус байгууллагууд, олон нийт хамтдаа хүн бүрийг цэвэр усаар хангах үйлсэд хүчин чармайлтаа нэгтгэн ажиллахыг уриалж гишүүн орнууддаа илгээлт ирүүлжээ.

 


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл



2017 оны 2 дүгээр сарын 3 ны өдөр



2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр




















2016 оны 9 дүгээр сарын 21-ны өдөр








Тэмдэглэлт өдрүүд