Холбоо барих


Арьс өнгөөр ялгаварлан гадуурхахтай тэмцэх өдөр

Мэдээ мэдээлэл 2016/03-21 ・ 951

1960 оны 3 сарын 21-ны өдөр Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын хар арьст оршин суугчид Шарлевил хотын гудамж талбайд арьс өнгөөр ялгарварлан гадуурхах хуулийн эсрэг тайван жагсаал хийжээ. Жагсаал хийж байсан харууд руу хотын цагдаа буудан 69 хүний амийг хороосон байна. Энэ үйл явдал нь дэлхий дахинд томоохон цохилт болсон бөгөөд 1966 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эрс буруутган жил бүрийн 3 сарын 21-ны өдрийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхахтай тэмцэх өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн юм.

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэгдэл дэлхий даяар багасаж байгаа хэдий ч арьс өнгө, шашин шүтлэгээс хамааралтай боолчлол дэлхийн олон оронд байсаар байна. Үүнийг багасгахын тулд ЮНЕСКО дэлхийн иргэний боловсролыг дэмжих, хүмүүсийн харилцан ойлголцол, хоорондын харилцааг сайжруулах зорилготой хөтөлбөрүүдийг боловсруулан ажилладаг. Жишээ нь “Боолын зам” төсөл боолчлолын түүхийн тухай мэдээллийг олон нийтэд түгээж үүний үр дүнд боолчлол, ялгаварлан гадуурхах явдал нь ямар их хор хөнөөлтэйг олон нийтэд танин мэдүүлэх зорилготой. Мөн соёлын найрсаг харилцаагаа сэргээх олон улсын 10 жил (2013-2022), Африк гаралтай хүмүүсийн олон улсын 10 жил (2015-2024) зэрэг санаачлагууд нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг зорилготой хүчирхэг хөтөлбөрүүд юм.

Тус тэмдэглэлт өдрийг тохиолдуулан арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл санааг үндсээр нь арилгахын тулд хүн бүр хариуцлага хүлээн хамтран ажиллахыг уриалан ЮНЕСКО-гийн ерөнхий захирал хатагтай Ирина Бокова гишүүн орнууддаа илгээлт хүргүүлжээ.

 

 

 

 


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл



2017 оны 2 дүгээр сарын 3 ны өдөр



2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр




















2016 оны 9 дүгээр сарын 21-ны өдөр








Тэмдэглэлт өдрүүд