Холбоо барих


ЮНЕСКО-гийн Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай 2005 оны конвенцийн үндэсний уулзалт хэлэлцүүлэг боллоо

Мэдээ мэдээлэл 2015/05-18 ・ 1380

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, БСШУЯ, СУИС хамтран “ЮНЕСКО-гийн Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай 2005 оны Конвенц, түүний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр үндэсний бодлого, чадавхийг бэхжүүлэх” дугуй ширээний үндэсний уулзалт хэлэлцүүлэг 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Засгийн газрын XI байранд зохион байгууллаа. Уулзалтыг нээж ЮНЕСКО-гийн МҮК-ын дарга Г.Жаргалсайхан үг хэлж хуралдааныг СУИС-ийн захирал, доктор Э.Сонинтөгс удирдан явууллаа.

Уулзалт хэлэлцүүлэгийг манай улсын нэгдсэн орсон Соёлын илэрхийллийн олон төрөл зүйлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай ЮНЕСКО-гийн Конвенц, түүний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр үндэсний бодлого, чадавхийг бэхжүүлэх, судалгааны тайлан хэлэлцэх, хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжид тулгуурлан тус Конвенцийн хэрэгжилтийн дараагийн тайланг бэлтгэх зорилгоор зохион байгуулсан юм. 
Уулзалт хэлэлцүүлэгт БСШУЯ, СУИС, холбогдох ТББ болон хувийн хэвшлийн төлөөлөл, мэргэжилтнүүд оролцон Соёлын илэрхийллийн олон төрөл зүйлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай ЮНЕСКО-гийн Конвенцийн хэрэгжилтийн өнөөгийн байдлыг сонгож авсан 4 чиглэлээр хийсэн судалгааны тайланд тулгуурлан хэлэлцүүлэг хийсэн бөгөөд судалгааг СУИС-ийн судлаачдын баг хийсэн юм. Уг хуралдааныг хааж БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр хэлсэн үгэндээ соёлын асуудлын талаар санаа сэтгэл гарган хамтран зүтгэж яваа нийт оролцогчидод талархар илэрхийлэн цаашид гарах шинэ санал асуудлыг хүлээн авч хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

 


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл



















2017 оны 5 дугаар сарын 1





2017 оны 4 дүгээр сарын 19


“БОЛОВСРОЛЫН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭНИЙ ДЭЛХИЙН ТАЙЛАН 2016” ТАНИЛЦУУЛГА








Тэмдэглэлт өдрүүд