Холбоо барих


ЮНЕСКО-гийн Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай 2005 оны конвенцийн үндэсний уулзалт хэлэлцүүлэг болно

Мэдээ мэдээлэл 2015/05-13 ・ 1721

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, БСШУЯ, СУИС хамтран “ЮНЕСКО-гийн Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай 2005 оны Конвенц, түүний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр үндэсний бодлого, чадавхийг бэхжүүлэх” дугуй ширээний үндэсний уулзалт  хэлэлцүүлэг 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 09 цагт Засгийн газрын XI байранд зохион байгуулна.

Уулзалт хэлэлцүүлэгийг манай улсын нэгдсэн орсон Соёлын илэрхийллийн олон төрөл зүйлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай ЮНЕСКО-гийн Конвенц, түүний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр үндэсний бодлого, чадавхийг бэхжүүлэх, судалгааны тайлан хэлэлцэх,  хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжид тулгуурлан тус Конвенцийн хэрэгжилтийн дараагийн тайланг бэлтгэх зорилгоор зохион байгуулах юм.

Уулзалт хэлэлцүүлэгт БСШУЯ, СУИС, холбогдох ТББ болон хувийн хэвшлийн төлөөлөл, мэргэжилтнүүд оролцон Соёлын илэрхийллийн олон төрөл зүйлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай ЮНЕСКО-гийн Конвенцийн хэрэгжилтийн өнөөгийн байдлыг сонгож авсан 4 чиглэлээр хийсэн судалгааны тайланд тулгуурлан хэлэлцүүлэг хийх бөгөөд судалгааг СУИС-ийн судлаачдын баг хийсэн байна.

Соёлын илэрхийллүүд нь соёлын болон бүтээлч үйлдвэрлэлүүдэд суурилсан, хөгжлийн хувилбарын нэгэн тулгуур болон дэлхийд өргөжин хөгжиж буй үйлдвэрлэлийн нэг болж байгаа бөгөөд хүмүүн төрөлхтний бүтээлч, сэргээгдэх эх үүсвэр болно.  Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай Конвенци - олон улсын гэрээгээр уран бүтээлчид, соёл урлагийн мэргэжилтнүүд, уран сайханчид, иргэдийн бүтээх, үйлдвэрлэх, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг баталгаажуулж, соёлын олон төрлийн бүтээл туурвил, үйлчилгээ, арга хэмжээнүүдээс ташаал авах бололцоог нээн өгдөг. Энэхүү Конвенц нь бүтээлч чанарыг эрчимжүүлэх, соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийг цаг алдалгүй хөгжүүлэх явдлыг дэмжиж байгаагаас гадна иргэдийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэгш оролцоог хангах, орон нутгийн үйлдвэрлэл, зах зээлийг хөгжүүлэх, улмаар дэлхийн хэмжээнд түгээн дэлгэрүүлэх/солилцоо хийх боломж арга замыг нээж өгч байгаагаар онцлогтой юм.

Уулзалт хэлэлцүүлгээр эдгээр боломж, арга замыг ашиглах, олон улсын чиг хандлагын дагуу хөгжих, хамтран ажиллах өөрийн орны нөхцөл байдал, мэдээлэл, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэх нь холбогдох арга хэмжээ авах, шийдвэр гаргах, улмаар бодлого боловсруулахад чухал ач холбогдолтой юм.  


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл































Тэмдэглэлт өдрүүд