Холбоо барих


“Ус ба тогтвортой хөгжил" оюутны эрдэм шинжилгээний бага хурал болно

Мэдээ мэдээлэл 2015/05-14 ・ 1727

НҮБ-ын Ерөнхий чуулганаас 2015 оны Дэлхийн усны өдрийг “Ус ба Тогтвортой Хөгжил” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэхээр зарласантай холбогдуулан ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс ШУТИС-тай хамтран “Ус ба Тогтвортой Хөгжил” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал (ЭШБХ)-ыг зохион байгуулна. Тус ЭШБХ-ын гол зорилго нь дэлхий нийтийн усны тулгамдсан асуудалд оюутан залуусын анхаарлыг хандуулах, олон нийтэд усны үнэ цэнийг ойлгуулах, зөв зохистой хэрэглээг сурталчлан таниулах, энэ чиглэлийн туршилт судалгааны ажлыг дэмжих явдал юм.

Мөн энэ жил биологийн төрөл зүйлийг хамгаалах олон улсын өдөр “Биологийн төрөл зүйл ба Тогтвортой Хөгжил” сэдвийн дор болж байгаатай холбогдуулан тус эрдэм шинжилгээний бага хурал биологийн төрөл зүйлтэй хамааралтай сэдвүүдийг хамрах юм.

ЭШБХ-ын шилдэг илтгэлийн төгсгөлийн шатны шалгаруулалт 2015 оны 5 сарын 15-ны өдөр 11 цагаас ШУТИС-ийн төв номын санд эхэлж, эхний 3 байрыг шалгаруулна.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл































Тэмдэглэлт өдрүүд