Холбоо барих


Музейн эрх зүйн орчны шинэчлэл сэдэвт хэлэлцүүлэг болно

Мэдээ мэдээлэл 2015/04-23 ・ 2556

Японы Итгэлцлийн сангийн санхүүжилтээр 2012 оноос хэрэгжиж буй ЮНЕСКО-гийн “Музейн тогтвортой хөгжлийн чадавх дээшлүүлэх” төслийн хүрээнд “Музейн эрх зүйн орчны шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг Монголын Үндэсний Музейд 2015 оны 4 дүгээр сарын 27-нд 9:00-13:00 цагийн хооронд болно.

Хэлэлцүүлгийг БСШУЯ, ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар,  ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, Монголын Үндэсний Музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Олон улсын музейн зөвлөлийн Монголын Үндэсний хороо хамтран зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт холбогдох яам, байгууллага, төрийн болон хувийн музейн төлөөлөл оролцоно.

Монголын музейн үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа стандарт, дүрэм, журамд олон улсын шинжээчийн хийсэн харьцуулсан судалгаа, дүн шинжилгээ, зөвлөмж болон БСШУЯ шинээр боловсруулж буй Музейн тухай хуулийн төслийг хэлэлцэж санал оруулна.

“Музейн тогтвортой хөгжлийн чадавх дээшлүүлэх” төслийн хүрээнд ЮНЕСКО, Олон улсын музейн зөвлөлөөс эрхлэн гаргасан музейн холбогдолтой “Музейг эрхлэх нь: Практик гарын авлага”, “Сургагчийн ном” болон 5 товхимол орчуулан хэвлүүлж, музейнүүдэд хүргүүлэв. Мөн үндэсний 18 сургагч бэлтгэж, Ховд, Орхон, Хэнтий, Өвөрхангай аймагт сургалт зохиож, музейн талаарх орчин үеийн мэдлэг, туршлагаа хуваалцсан. 

Төслийн үйл ажиллагааны үр дүнд Монголын Үндэсний Музейн улс, аймаг, орон нутгийн музейг мэргэжил – арга зүйн удирдлага,  мэдээллээр хангах, сургалт явуулах үүрэг зорилго жигдэрч  идэвхжсэн . Тухайлбал, 2014 онд Монголын Үндэсний Музейд “Музей судлалын мэргэжил арга зүйн төв” байгуулж, зориулалтын  өрөөг тохижууллаа.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл























2018 оны 9 дүгээр сарын 25









Тэмдэглэлт өдрүүд