Холбоо барих


Монголын төлөөлөгчид ЮНЕСКО-д

          

              1962 оны 11 дүгээр сарын 9-нөөс 12 дугаар сарын 12-нд хуралдсан ЮНЕСКО-гийн Ерөнхий Бага Хурлын ээлжит 12 дугаар чуулганд Соёлын яамны коллегийн гишүүн, Урлал судлалын газрын дарга Э.Оюун тэргүүтэй төлөөлөгчид анх удаа оролцжээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Багшийн Дээд Сургуулийн захирал Т.Балдан, ГЯЯ-ны ажилтан П.Цэрэнцоодол, Д.Бямбаа нар орсон байна. Үүнээс хойш манай төлөөлөгчид ЮНЕСКО-гийн Ерөнхий Бага Хурлын чуулган болон бусад олон улсын болоод бүсийн 50 орчим томоохон хурал, чуулганд оролцож, олон арван тогтоол, шийдвэр, зөвлөмжийн төслийг хэлэлцүүлэн батлуулах, хурал чуулганы баримт бичигт тусгуулах арга хэмжээг хэрэгжүүлсэн нь бусад гишүүн орнуудын талархлыг зүй ёсоор хүлээж байдаг билээ. 1996 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Парис дахь ЮНЕСКО-гийн Төв байранд Ерөнхий захиралтай албан ёсны уулзалт хийж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэх талаар харилцан ярилцсан билээ. Энэ үеэр хоёр талын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон Монгол Улсын засгийн газар, ЮНЕСКО-гийн хооронд хамтран ажиллах харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулж гарын үсэг зурсан юм.

           Гадаад хэргийн сайд С.Оюун 2008 онд Бүгд Найрамдах Франц Улсад албан ёсны айлчлал хийж ЮНЕСКО-гийн төв байранд зочлон Ерөнхий захирлын тэргүүн орлогч ноён Марсио Барбозатай уулзаж, Монгол Улс, ЮНЕСКО-гийн хамтын ажиллагаа, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон юм. Энэ уулзалт нь Монгол улс, ЮНЕСКО-гийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд түлхэц өгч үр дүнгээ өгсөн болно.

           Манай улс ЮНЕСКО-гийн  Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүнээр 1983-1987 онд сонгогдож ажиллаж байв. Гүйцэтгэх Зөвлөлд Монгол Улсыг Тусгай үүрэг гүйцэтггэгч элчин сайд Б.Дашцэрэн төлөөлөн ажиллаж байлаа. Үүнээс гадна Ерөнхий бага хурлын чуулган, комисс, бүсийн бага хурлын орлогч даргаар удаа дараа сонгогдон, дэлхий дахинд нийтлэг ач холбогдол бүхий шийдвэрүүд гаргахад идэвхтэй оролцож байв. Монгол улс 20 жилийн дараа 2007 онд ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 34 дүгээр чуулганаар ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүнээр 2 дахь удаагаа сонгогдон 2012 он хүртэл ажилласан. Гүйцэтгэх Зөвлөлд сонгогдсон нь олон улсад манай улсын нэр хүнд өсөн бэхжиж, сүүлийн жилүүдэд Монгол улс, ЮНЕСКО-гийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарч гишүүн орнуудын хамтын нийгэмлэгийн дэмжлэгийг хүлээж байгаагийн илэрхийлэл болсны хамт Монгол Улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны салбарт ЮНЕСКО-гийн оролцоог нэмэгдүүлэх шинэ боломж нээгдсэн юм. 


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл






























2017 оны 5 дугаар сарын 1


Тэмдэглэлт өдрүүд