БИДЭНД ХҮЧ БИЙ!
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Дэлхийн энх тайван ба хүрээлэн буй орчны төлөөх Японы сан болон Аль-Сэйер компаниас хамтран 24 дэх удаагийн олон улсын хүүхдийн гар зургийн уралдааныг зарлаж байна. Анх 1991 онд зохиогдсоноос хойш 190 улс орны хүүхдүүдийн 3 сая бүтээлийг хүлээж авсан байна.
Уг уралдаанд 9-14 насны хүүхдүүдийг оролцох боломжтой бөгөөд бүтээл хүлээж авах эцсийн хугацаа 5 дугаар сарын 31 болно.
Шагналын сан болон бүтээл хүлээж авах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.unep.org/tunza/tunzachildren/ хаягаас авна уу.