Холбоо барих


ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Боковагийн Дэлхийн усны хөгжлийн тайлангийн нээлтэд зориулан ирүүлсэн видео илгээлт / Video message from Ms. Irina Bokova on the occasion of the World Water Development report 2015

Мэдээ мэдээлэл 2015/03-20 ・ 2139

2000 оны НҮБ-ын Мянганы тунхаглалын үеэр Дэлхийн усны хөгжлийн тайланг гаргаж байх шийдвэрийг гарган түүнээс хойш 3 жил тутам гаргадаг байсан боловч 2012 оны эхээр тус тайланг дүгнэн хэлэлцэж судалгаа явуулсны үр дүнд тус тайланг жил болгон гаргаж байх нь илүү өгөөжтэй юм гэсэн дүгнэлтэнд хүрч энэхүү тайланг жил бүр гаргаж тайлангийн нээлтийг жил бүрийн Дэлхийн усны өдрийг тохиолдуулан хийдэг болоод байна.

Энэ жил буюу 2015 оны Дэлхийн усны хөгжлийн тайлан “Ус эх дэлхийг тогтворжуулагч” (Water for a Sustainable World) сэдэвтэй бөгөөд тус тайлангийн албан ёсны нээлт өнөөдөр Энэтхэг улсын Шинэ дели хотноо болж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээ нь энэ жилийн дэлхийн усны өдрийг тохиолдуулан авч буй арга хэмжээнүүдийн гол цөм нь юм.
Тус тайлангийн нээлтийн ажилаагаанд зориулан ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова видео илгээлт ирүүлжээ.

Тэрээр илгээлтдээ:

“Дэлхийн усны өдрийг тэмдэглэх нь хүний эрх, эрх чөлөө, боловсрол ,тогтвортой хөгжил, олон улсын хамтын ажиллагаа , энх тайвны төлөө болон ядуурлыг бууруулах үйлсэд ус ямар чухал болохыг онцлоход оршино. Бид усыг байнга байдаг л зүйл гэсэн ойлголтоо орхих шаардлагатай. Усыг хэрэглэх,түгээх мөн зарцуулахад бид ихээхэн өөрчлөлт гаргах шаардлагатай байна. 2015 оноос хойших хөтөлбөрт усны сауудал амин гол сэдэв болох ёстой.Энэ бол өнөөдрийн бидний илгээж байгаа илгээлт юм. 
Би илгээлтээ Энэтхэг улсын Шинэ Дели хот болон дэлхийн өнцөг булан бүрт тэмдэглэж буй Дэлхийн усны хөгжлийн тайлангийн нээлтээр эхлэлээ тавьж байгаа Дэлхийн усны өдөрт зориулан хүргэж байна. Энэхүү тайлан нь НҮБ-ын 30 гаруй агентлаг болон хамтрагч байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн бөгөөд ЮНЕСКО-гийн Дэлхийн Усны үнэлгээний хөтөлбөр удирдан хянаж хэвлүүлсэн. Уг Тайланд дэлхий даяар 750 гаруй сая хүн цэвэр усны гачигдалтай, хөгжиж буй орны усны хэрэглээ 2050 он гэхэд 400 хувиар өсөх тооцоо гарсан байна . Иймд бид хүн төрөлхтний амьдралд ус чухал хэрэгтэй байгааг чухалчлан алсын хараатайгаар хамтран ажиллах шаардлагтай байна. Агуу их Махатма Ганди “Бид өөрсдийн юу хийж байгаа болон юу хийх чадвартайн хоорондын зайг бөглөж чадвал бид өмнөө тулгарч буй асуудлуудын ихэнхийг шийдвэрлэх боломжтой ” гэж хэлсэн байдаг. Бид энэ орон зайг нөхөх хэрэгтэй. Бид хамтдаа энэ бүхнийг хийж чадна гэдэгт би эргэлзэхгүй байна” гэсэн байна.

Video message from Ms. Irina Bokova on the occasion of the World Water Development report 2015

World Water day is a moment to celebrate importance of water for human rights and dignity. For poverty eradication and sustainable development for cooperation and peace. Water must no longer be taken for granted. We need to change dramatically how it is used, managed and shared. This is specially important today states shaping new global sustainable development agenda.

Water must stand at the heart of the post 2015 agenda.

This is the message we send today. Starting with the official WWDay celebration in New Delhi, India and through events across the world. This coincides with the launch of the WW Development Report on behalf UN Water comprising over 30 UN agencies and partners. Under the UN WW Assessment programme hosted by UNESCO.

The report is clear. 750 Million people still do not have access to an improved source of drinking water. And the demand for water by manufacturing is expected to increase by 400% by 2050 only in the developing countries. We need a new global vision today of the importance of water for the welfare of humanity.

The great Mahatma Gandhi once said “The difference between what we do and what we are capable of doing would suffice to solve most of the world's problems." We must breach this gap and together I am convinced we can.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл

2019 оны 4 дүгээр сарын 23































Тэмдэглэлт өдрүүд