Холбоо барих


“Сахиусан Дара эх”

Бүртгэгдсэн өвүүд 2015/02-17 ・ 1699

2014 оны 5 сарын 13-15-нд БНХАУ-ын Гуанжу хотод болсон ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүсийн 6 дугаар ээлжит хурлаар гишүүн орнуудаас дэвшүүлсэн баримтат өвийн материалыг судлан хэлэлцэж 16 бүтээлийг шинээр бүртгэсний дотор Монгол Улсаас дэвшүүлсэн “Сахиусан Дара эх” бүтээл багтсан нь манай улсын соёлын түүхэнд бичигдэх үйл явдал боллоо.

“Сахиусан Дара эх” бүтээл нь 20-р зууны эхэн үед Гандантэгчинлин хийдийн гүн ухааны гурван дацангийн нэгний нэрт анги дамба гэвш, Монгол Улсын Судар бичгийн хүрээлэнгийн жинхэнэ гишүүн эрдэмтэн С.Шагж (1886-1938)-ийн бүтээсэн Ногоон, Цагаан Дара эхийн төвд бичмэл судар юм. Уг дурсгалын хэмжээ нь 4.9х5.4 см, буичвэрийн хүрээ 4.5х5 см, зузаан 0.08мм, жин 0.2 гр.

Энэхүү хамгийн жижиг буюу сонин содон бүтээл нь дэлхийн хамгийн жижиг номд зүй ёсоор тооцогдох бөгөөд хүний оюун ухаан, гоо зүйн нарийн мэдрэмж, ном бүтээх урлагийн гайхамшигийг харуулснаараа дахин давтагдашгүй юм. Цагаан, Ногоон Дара эхийг улаан, хар бэхээр алаглуулан бичихдээ утгат хэсгээр нь ялгамжлан тодруулжээ. Төвд хэлний 62 бадаг шүлэг, 79 мөр эгнээ, 250 шад мөр, 5718 үсгийн тэмдэгт, 2510 цэг шад, бүхэлдээ бол 8228 тэмдэгтийг багтаасан хосгүй бүтээл юм. Яг хэдэн онд туурвисныг тодорхой хэлэх боломжгүй боловч 100 орчим жилийн настай гэж судлаачид үзэж байна. Энэхүү гайхамшигт бүтээл нь  Монгол Улсын Засгийн Газрын 2002 оны 118 дугаар тогтоолоор түүх соёлын “ХОСГҮЙ ҮНЭТ” өвд бүртгэгдсэн  байна.

 


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл




2018 оны 9 дүгээр сарын 25




























Тэмдэглэлт өдрүүд