Холбоо барих


"ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ" үндэсний чуулга уулзалтыг зохион байгуулна

Мэдээ мэдээлэл 2015/01-15 ・ 2627

ЮНЕСКО, БСШУЯ, БОНХАЖЯ болон Швецарийн хөгжлийн агентлагтай хамтран 2015 оны 02 сарын 10-11-нд “Тогтвортой хөгжлийн боловсрол” үндэсний чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна. 

Энэхүү чуулга уулзалтын гол зорилго нь Монгол Улсад тогтвортой хөгжлийн боловсролыг нэвтрүүлэхэд өнөөдөр тулгараад байгаа асуудлууд, энэ чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэх юм. Түүнчлэн тогтвортой хөгжлийн тулгамдсан асуудлууд болох уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшиг зэрэг сэдвүүдийг хөндөн ярилцаж, эдгээр асуудлуудыг боловсролын салбар бусад салбаруудтай хэрхэн уялдуулан шийдвэрлэх, үүнд олон нийт, хүүхэд залуучуудыг татан оролцуулах боломжуудыг тодорхойлох зэрэг асуудлуудыг авч хэлэлцэх юм. 

Тус арга хэмжээнд хот хөдөө орон нутгийн холбогдох байгууллагуудын төлөөлөл, оюутан залуус, сурагчдыг хамруулан нийт 250 орчим хүнийг оролцуулна. 


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл



2017 оны 2 дүгээр сарын 3 ны өдөр



2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр




















2016 оны 9 дүгээр сарын 21-ны өдөр








Тэмдэглэлт өдрүүд