Холбоо барих


Монгол улс ЮНЕСКО-д элссэн нь

           ЮНЕСКО-гийн Дүрмийг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Засгийн газар хадгалж, түүнд гарын үсэг зурах, нэгдэх, гарах бүхий л асуудлыг зохицуулж байдаг билээ.  Энэхүү Дүрэмд Лондон хотноо гарын үсэг зурснаар  ЮНЕСКО-гийн бүрэн эрхт гишүүн болдог. 1962 оны 11 дүгээр сарын 1-нд Гадаад Явдлын Яамны Олон улсын байгууллагын газрын дарга П.Цэрэнцоодол БНМАУ-ын Засгийн газраас олгосон бүрэн эрхийн дагуу ЮНЕСКО-гийн Дүрэмд гарын үсэг зурснаар Монгол Улс энэхүү байгууллагын 108 дахь гишүүн болсон билээ.

            ЮНЕСКО-гийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудын нэг нь улс үндэстнийг том жижиг, нийгмийн байгууллаар нь, хүн ардыг арьс өнгө, эр эм, хэл шашин, гарал үүслээр нь ялгаварлахгүйгээр бүх нийтэд адил тэгш хандах явдал юм. БНМАУ гишүүнээр нь элсэн орсон цагаас ЮНЕСКО манай улсын нийгмийн байгууллынх нь хэв шинжээс үл харгалзан хамтран ажиллаж, манай оронд орчин цагийн шинжлэх ухааны мэдлэг, эрдэм боловсрол түгээх, үндэсний соёл, урлаг, түүх соёлын өв болон байгаль орчныг хамгаалах, техник, технологийн дэвшилт ололтыг таниулах, хүний үндсэн эрх, эрх чөлөөг хангахыг уриалах зэргээр монголчуудыг нийгмийн хөгжил, дэвшлийн замд үргэлж дэмжин зоригжуулж ирснийг зүй ёсоор тэмдэглэж байна.

            Монгол Улс ЮНЕСКО-гийн гишүүн болсон цагаасаа эхлэн түүний дүрмийн заалтад нийцүүлэн, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн төлөө ЮНЕСКО-гоос  дэвшүүлж ирсэн үзэл санаа, санал санаачлагыг дэмжин төрийн бодлого чиглэлдээ тусган боломжийнхоо хэрээр хэрэгжүүлж  ирсэн явдал манай нийгмийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан билээ.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл
















2017 оны 5 дугаар сарын 1





2017 оны 4 дүгээр сарын 19


“БОЛОВСРОЛЫН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭНИЙ ДЭЛХИЙН ТАЙЛАН 2016” ТАНИЛЦУУЛГА










2017 оны 2 дүгээр сарын 3 ны өдөр


Тэмдэглэлт өдрүүд