Холбоо барих


“Ертөнцийн шинжлэх ухааны дүр зургийн өөрчлөлт ба философи”

ЮНЕСКО 2005 оноос хойш Дэлхийн философийн өдрийг тэмдэглэх болсон билээ. Энэ өдрийг тохиолдуулан ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэн, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс хамтран 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Ертөнцийн шинжлэх ухааны дүр зургийн өөрчлөлт ба философи” сэдэвт симпозиумыг зохион байгууллаа. Симпозиумд байгаль, нийгэм-хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбарын 20 орчим эрдэмтэн судлаач тодорхой шинжлэх ухааны философи асуудал; физикийн шинжлэх ухаан дахь эгэл бөөмсийн судалгааны үр дүн; генетикийн шинжлэх ухааны биологи болон бусад салбар шинжлэх ухаанд үзүүлж буй нөлөө; шинжлэх ухааны нийгмийн үүрэг ба судалгааны ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх арга зам; шинжлэх ухаан ба хуурмаг шинжлэх ухааны ялгаа; шинжлэх ухааны ёс зүй, эрдэмтэн хүний нийгмийн хариуцлага зэрэг асуудлаар илтгэл хэлэлцүүлэв. Уг симпозиумд ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэн, Физик технологийн хүрээлэн, Хими, хими технологийн хүрээлэн, Биологийн хүрээлэн, Удирдлагын академи, ШУТИС-ийн БУХС, АШУҮИС, МУИС, ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төв зэрэг сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын тэргүүлэх эрдэмтэд илтгэл хэлэлцүүлэх бөгөөд илтгэлийн эмхтгэлийг хэвлүүлэн уншигчдын хүртээл болгоод байна. (Эмхтгэлийг үзэх)

  • ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн ЭШТА, академич Р.Тогоо, “ТУРШИЛТ ТАНИН МЭДЭХҮЙН ШАЛГУУР
  • ШУА-ийн ФСЭХ-ийн ЭШТА доктор (Sc.D), профессор Ч.Ган-Өлзий, доктор (Sc.D), профессор М.П.Хван (ОХУ), “ОРЧЛОН ДАХЬ МАТЕРИ, ОРОН БА ХУГАЦАА
  • ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн захирал, академич Ц.Жанчив, “ОРЧИН ҮЕИЙН ШИНЖЛЭХ​ УХААН ДАХЬ ГЕНЕТИКИЙН ҮҮРЭГ
  • МУ-ын ЗГХЭГ-ын харьяа, Удирдлагын академийн захирал, доктор, профессор (Ph.D) Ц.Баатартогтох, “МОНГОЛЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ПАРАДИГМ БА ЁС ЗҮЙ
  • ШУА-ийн ФСЭХ-ийн ЭШАА, доктор (Ph.D), профессор Б.Даш-Ёндон, “СОЁМБО: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ГҮН УХААН, НИЙГМИЙН ШИНЭ БАЙГУУЛАМЖИЙН АСУУДАЛД”
  • ШУА-ийн ХХТХ-ийн Лабораторийн эрхлэгч, академич Т.Ган-Эрдэнэ “СУДАЛГААНЫ АЖЛЫН​ ЧАНАР, ҮР ӨГӨӨЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭН ПРАКТИК САНАЛУУД
  • АШУҮИС-ийн Зан үйл, нийтийн эрүүл мэндийн тэнхимийн эрхлэгч, магистр Ц.Нямсүрэн, “БЕЙСИЙН ТЕОРЕМООР ТУУЛЬСЫН ТҮҮХЭН ШИНЖИЙГ ТООЦОЖ БОЛОХ УУ?(ИЛИАДА ТУУЛИЙН ЖИШЭЭН ДЭЭР)
  • ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн багш, доктор (Ph.D) Д.Ганболд, “ХҮН БА ОРЧЛОН: КОСМОЛОГИЙН АНТРОП ЗАРЧИМ
  • Одон орон, геофизикийн судалгааны төвийн ЭША, доктор (Ph.D) Ч.Лхагважав,  МУИС-ийн багш, доктор (Ph.D) Д.Батмөнх, “ХАЛУУН” ОРЧЛОН, ОДДЫН АЙНУУДЫН ГАРВАЛЬ (УГ ҮҮСЭЛ)-АСТРОФИЗИКИЙН АЖИГЛАЛТЫН БАРИМТААР, “АМЬТ” ЗАГВАРЧЛАЛТ ТООЦООГООР
  • МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, зөвлөх  профессор Д.Тунгалаг, ШИНЖЛЭХ УХААНЫ ЁС ЗҮЙ
  • МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, доктор (Ph.D), профессор Р.Дарьхүү, ФИЛОСОФИЙН ХҮН СУДЛАЛ БА ТОДОРХОЙ ШИНЖЛЭХ УХААНУУД
  • МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, доктор (Ph.D), профессор М.Гантуяа, ОРЧИН ҮЕИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ОЛОЛТУУДЫГ ШАШНЫ НОМЛОЛД ТАЙЛБАРЛАЖ БУЙ ЗАРИМ ХАНДЛАГА
  • ОХУ-ын Дорнод Сибирийн технологи, удирдлагын Их сургуулийн доцент С.М.Соколов, ШИНЭ  ФИЛОСОФИЙН ПАРАДИГМ
  • ШУА-ийн ФСЭХ-ийн ЭША, доктор (Ph.D) С.Соёлмаа, “XX ЗУУНЫ ФИЗИКИЙН ОНТОЛОГИ АСУУДАЛД
  • МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, магистр Х.Амантай, “ШИНЖЛЭХ  УХААН БА ХУУРМАГ ШИНЖЛЭХ УХААНЫ (PSEUDOSCIENCE) ЯЛГАА ЗААГИЙН ТУХАЙ АСУУДАЛ


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл






























2017 оны 5 дугаар сарын 1


Тэмдэглэлт өдрүүд