БНСУ-ын Сөүл хотноо байрлах APCEIU буюу Ази, Номхон далайн олон улсын харилцан ойлголцолын төлөөх боловсролын төвөөс зохион байгуулдаг Ази-Номхон далайн бүсийн орнуудын Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын удирдлагын 5 дахь академит сургалтанд Ирээдүй цогцолборын 2-р сургуулийн захирал О.Батсүх оролцлоо. Уг сургалт нь 2014 оны 10 сарын 16-22-нд болсон сургалт нь боловсрол дахь соёлын олон талт байдал, бүс нутгийн орнуудын харилцан ойлголцлыг хөгжүүлэхэд чиглэгдсэн юм.