Холбоо барих


Принц Клаус Сантай хамтран Төв Гандантэгчэнлин хийдийн номын санг засварлах төсөл

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс Нидерланд улсын Принц Клаус Сантай хамтран Төв Гандантэгчэнлин хийдийн номын санг засварлаж байна

ЮНЕСКО сүүлийн жилүүдэд соёлын өвийг хадгалан хамгаалах асуудалд их анхааран зохих арга хэмжээнүүдийг авч байгаа билээ. Үүний нэг нь 2008-2012 оны хооронд хэрэгжүүлсэн “Зүүн Азийн орнуудын цаасан баримтат өвийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах нь 2008-2012” төсөл билээ. Энэхүү төслийн хүрээнд олон ажлууд хийгдсэний нэг нь “Цаасан баримтат өвийг хадгалан хамгаалж, сэргээн засварлах нь” сэдэвт цуврал онол практикийн сургалтуудыг зохион байгуулсан явдал бөгөөд энэхүү цуврал сургалтуудад Монгол Улсын соёлын өвийг хадгалан хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг байгуулагууд болох Шинжлэх Ухааны Академи, Улсын Төв Номын сан, Соёлын өвийн төв, Гандан Тэгчэнлин хийд, Үндэсний архивын газар зэрэг байгууллагууд оролцсон юм.

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс цаасан баримтат өвийг хадгалан хамгаалах ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөн Нидерланд улсын Принц Клаус Сангаас зарласан аюул осолд өртсөн сэргээн засварлах шаардлагатай соёлыг үнэт өвийг авран хамгаалах зорилгоор зарласан төсөлд Төв Гандантэгчэнлин хийдийн номын санг үргэлжлүүлэн засварлах ажлыг санал болгон нэр дэвшүүлсэн бөгөөд уг төсөл шалгаран зөвшөөрөгдсөн. Ийнхүү энэ төсөлд шалгарснаар 2013 онд эхэлсэнТөв Гандантэгчэнлин хийдийн номын санг сэргээн засварлах ажил хийгдэж дуусах шатандаа явж байна.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл














2018 оны 6 дугаар сарын 4


















Тэмдэглэлт өдрүүд