Холбоо барих


“Уур амьсгалын өөрчлөлт ба амьдралын хэв маяг” сэдэвт хэлэлцүүлэг

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс БОНХЯ-тай хамтран ЮНЕСКО-гоос хэвлэн гаргасан “Уур амьсгалын өөрчлөлт ба амьдралын хэв маяг” хөтөч номыг танилцуулан, түүнийг монгол хэлнээ орчуулсан хувилбарын талаар хэлэлцэх хэлэлцүүлгүүд их дээд сургуулиудын оюутнуудын дунд 2014 оны 4 сарын 17-ны өдөр ШУТИС-ын хичээлийн 1-р байрны 3 давхарт 327 тоотод, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд 2014 оны 4 сарын 22 болон 25-ны өдрүүдэд Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд амжилттай болж өнгөрлөө. Хэлэлцүүлгийн гол зорилго нь сүүлийн жилүүдэд дэлхий даяар тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа уур амьсгалын өөрчлөлт болон түүний нөлөөллийг багасгах боломжуудын талаар оюутан, сурагч залуусын санал бодлыг сонсон дээр дурдсан “Уур амьсгалын өөрчлөлт ба амьдралын хэв маяг” товхимолын монгол хэлнээ орчуулсан хувилбарт гарсан саналуудаас тусгах явдал байсан. 

Уг арга хэмжээнд ШУТИС, ХААИС, МУБИС, МУИС болон Эко-Ази дээд сургуулийн оюутнууд, түүнчлэн Улсын тэргүүний 24-р дунд сургууль, Д.Сүхбаатарын нэрэмжит 2-р сургууль, 31-р сургууль, Ирээдүй цогцолборын 2-р дунд сургууль, Монгени цогцолбор сургууль, Шинэ Монгол бүрэн дунд сургууль, Улсын тэргүүний 58-р сургууль, П.Энхболдын нэрэмжит математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 32-р сургууль болон Байгальд ээлтэй 79-р сургуулийн сурагчид маш идэвхитэй оролцсон. Мөн тус хэлэлцүүлгийн хүрээнд бид гар зургийн уралдаан зарлан шалгарсан гар зургуудыг уг номын монгол хэлнээ орчуулсан хувилбарт оруулан хэвлэн гаргаад байна. Энэ номыг англи / монгол хувилбарыг та эндээс татан авах боломжтой.

Түүнчлэн энэ төслийн хүрээнд Уур амьсгалын өөрчлөлт нэртэй Facebook page болон ногоон амьдралын хэв маяг Facebook group-ийг нээн ажиллуулж байна. Энэ номын талаар дэлгэрэнгүй мэдээллийг “Ногоон- амьдралын хэв маяг” Facebook группийн сайт руу https://www.facebook.com/?sk=welcome#!/groups/327816800692803/ линкээр орж авна уу.

“Уур амьсгалын өөрчлөлт ба амьдралын хэв маяг” хөтөч номыг танилцуулах хэлэлцүүлэг, 2014 оны 4 сарын 17, ШУТИС

 

“Уур амьсгалын өөрчлөлт ба амьдралын хэв маяг” хөтөч номыг танилцуулах хэлэлцүүлэг, 2014 оны 4 сарын 22, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв

 

 

“Уур амьсгалын өөрчлөлт ба амьдралын хэв маяг” хөтөч номыг танилцуулах хэлэлцүүлэг, 2014 оны 4 сарын 25, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв

 


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл































Тэмдэглэлт өдрүүд