Холбоо барих


“Лу.Алтан товч”

Бүртгэгдсэн өвүүд 2014/11-12 ・ 5822

XVII зууны үед амьдарч байсан монголын эрдэмтэн гүүш Лувсанданзан Чингис хаанаас Лигдэн хаан хүртэлх үеийг хамран өгүүлсэн "Эртний хаадын үндэслэсэн төрт ёсны зохиолыг товчлон хураасан Алтан товч оршвой" хэмээх шастирыг туурвин зохиожээ. 1651 онд зохиогдсон эл ном дэлхий дахины монголч эрдэмтдийн дунд “Лу.Алтан товч” хэмээн алдаршжээ.

 "Лу.Алтан товч"-д "Монголын нууц товчоо"-ны 282 зүйлээс 233 зүйл нь бараг хэвээрээ байхаас гадна “МНТ”-нд байхгүй олон нэмэлт бүлэг байх тул “МНТ”-ны монгол эхийн нэг хувилбар гэж эрдэмтэд үздэг бөгөөд Монголын төдийгүй Дэлхийн хэмжээний үнэ цэнэт бүтээл юм. “Алтан товч”-ын жинхэнэ эх зохиол болох хулсан үзгийн бичмэлийг 1926 онд МУ-ын Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга агсан Онгодын Жамъян гүн Дорнод аймгийн Баянтүмэн хошууны еншиеэбүү овгийн тайж Дарь гэдэг хүнээс олж авснаар Лу Алтан товч монголын түүх-уран зохиолын судалгааны ховор чухаг, үнэт дурсгал болон мөнхөрчээ.

"Лу. Алтан Товч” 2011 онд Ази-Номхон далайн “Дэлхийн Дурсамж” хөтөлбөрийн Бүсийн баримтат өвийн жагсаалтад бүртгэгдсэн.

 


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл




2018 оны 9 дүгээр сарын 25




























Тэмдэглэлт өдрүүд