Холбоо барих


Олон улсын геологийн харьцуулалтын хөтөлбөр - IGCP

Олон улсын геологийн харьцуулалтын хөтөлбөрийг ЮНЕСКО 1972 оноос эхлэн Олон улсын геологийн шинжлэх ухааны холбоотой хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Тус хөтөлбөр нь дэлхийн 150 гаруй орны эрдэмтдийн тусламжтайгаар байгаль болон хүний харилцаа, дэлхийн эрдэс болон энергийн нөөцийг тогтоох, судалгааны техник, арга барилыг сайжруулахаар ажиллаж байна. Монголын Улсын Шинжлэх Ухаан Академийн Планетологийн төв “Олон улсын геологийн харьцуулалтын 303, 326, 358 м, 410, 421, 434 хөтөлбөр” -ийн Венд Кембрийн хилийн зааг, “Олигцен-миүцений хил зааг” , “Эх газрын цэрд ”, “Ордовикийн үе шатын амьд ертөнцийн үсрэнгүй хөгжил” , “Дунд палеозойн үеийн хойд гондваний амьд ертөнц” зэрэг судалгааны төслүүдэд оролцож, эх газрын цэрдийн давхарга зүй, хурдас хуримтлалын онцлог, эртний шим ертөнцийн голлох бүлгийн хөгжлийн болон тархалтын зүй тогтол, эртний газар зүйн орчинг сэргээн тогтоох зэрэг асуудалд зохих хувь нэмрийг оруулав. Уг төслийн дагуу олон улсын хурлууд зохион байгуулах болон хээрийн судалгааг хийх ажлуудыг хийсэн нь манай орны эртний шим ертөнцийн судалгаанд чухал ач холбогдолтой болов. 2002 оноос эхлэн ЮНЕСКО Үндэсний Геопаркийн олон улсын хүрээлэнг (Global Network of National Geoparks) дэмжин ажиллаж ирсэн. Үндэсний Геопаркийн олон улсын хүрээлэн дэлхий даяар улс орнуудын чухал ач холбогдолтой геологийн үнэт өвийг сурталчлан дэмжиж тухайн бүс нутгийн нийгэм эдийн засгийн хөгжилд эерэгээр нөлөөлөх зорилготой юм. 

 


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл




2018 оны 9 дүгээр сарын 25




























Тэмдэглэлт өдрүүд