Холбоо барих


“Дэлхийн дурсамж” хөтөлбөр

Монгол Улс ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт оролцох боломж, ирээдүй

Дэлхийн баримтат өвийн асар олон үнэт дурсгалууд дахин нөхөгдөхгүйгээр элэгдэж, гэмтэж, устан алга болж байгааг зогсоох шаардлага байгааг харгалзан үзэж ЮНЕСКО 1992 онд тэдгээрийг хадгалж хамгаалах зорилгоор “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийг эхлүүлсэн ба өнөөдөр дэлхийн 84 орны 193 баримтат өв энэхүү хөтөлбөрийн хүрээнд бүртгэгдээд байна. 
Ази-Номхон далайн бүсийн Бүртгэлийн Хорооны тайлан, үнэлгээ дүгнэлтийг үндэслэн Монгол улсаас нэр дэвшүүлсэн хосгүй үнэт баримтат өв болох Лу “Алтан Товч” хэмээх бүтээлийг Ази-Номхон далайн бүсийн Баримтат өвийн жагсаалтанд 2010 онд бүртгэн авсан бөгөөд “Монгол Шунхан Данжуур”-ыг ЮНЕСКО-гийн “Дэлхийн Дурсамж” хөтөлбөрийн Олон Улсын Баримтат өвийн Жагсаалтанд нэр дэвшүүлсэн баримт бичгийг бэлтгэн уг хөтөлбөрийн бүртгэлийн комисст хүргүүлээд байна. 
    Энэ Хөтөлбөрийн гол зорилго нь “Баримтат өв”-ийг олон улсын болон бүс нутгийн өвийн бүртгэлд бүртгэх, олон улсын, бүсийн, үндэсний ач холбогдол бүхий баримтат өвийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, баримтат өвөө хамгаалах ухамсар ойлголтыг гишүүн орон, ард иргэдэд нэмэгдүүлэх, гишүүн орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, холбогдох төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх явдал юм. 
Баримтат өвд ямар дурсгалт зүйлсийг оруулах вэ?
•    Бичиг үсгээр ямар нэг зүйл дээр бичиж, сийлж, зурж, оёж хатгаж, барлаж, хэвлэж үлдээсэн бичгийн дурсгалууд.
•   Марк, ил захидал, мөнгөн тэмдэгт зэрэг зураг, гэрэл зураг болон бусад дүрслэлийг ашигласан хэвлэмэл дурсгалууд
•    Бүх төрлийн гэрэл зургийн дурсгалууд 
•    Кино
• Дүрс, дуу авианы бүх төрлийн бичлэгийн дурсгалууд(пянз, туузан бичлэг) гэх мэт.
Энд заримаас нь дурдвал: 
•    Хад, чулуун дээр бичиж, сийлсэн дурсгал
•    Цаас болон бусад уламжлалт материал (арьс шир, мод, модны холтос, хальс, үйс, навч, торго, бөс даавуу, төрөл бүрийн металл гэх зэрэг)
•    Гэрэл зургийн материалууд,
• Механик бичлэгүүд (фонограм болон бичил ховилт бичлэгүүд (пянз, диск)
•  Соронзон бичлэгийн хэрэгслүүд (соронзон хуурцаг болон диск)
• Мэдээллийн харах (оптик) хэрэгслүүд (дуу авианы CD, CD-ROM, видео диск, оптик хуурцгууд)
• Электрон хэвлэл (дэлгэцээс буулгасан болон дэлгэцэнд байгаа)
• Электрон бичлэг болон мэдээллүүд (E-mail, компьютерын файлууд) зэргийг бүтээн ашиглаж иржээ.


    Баримтат өвийг олон улсын болон бүс нутгийн өвд бүртгэхэд хатуу шалгуур үзүүлэлтүүд байдаг. Тухайлбал: 
1.    Уг өв нь өөрийн анхны жинхэнэ эхээр байхаас гадна эх төрх байдлаа сайн хадгалсан байх учиртай.
2.    Нэр дэвшүүлж буй өв нь дэлхий дахины үнэ цэнэ, ач холбогдолтой байх ёстой ба Дэлхийн түүх, хүн төрөлхтний соёл иргэншилд онцгой бөгөөд үлэмжхэн нөлөө үзүүлсэн байх учиртай.
3.    Уг өв нь дэлхийд буюу бүс нутагт онцгой ховор, хосгүй бөгөөд давтагдашгүй байх ёстой ба хэрэв тэр өв устваас хүн төрөлхтний соёлын өв санд нөхөгдөшгүй гарз хохирол учрах бол. 
    Нэр дэвшсэн тухайн өвийн энэхүү дэлхий дахины үнэ цэнэ, ач холбогдол нь дор дурдсан шалгууруудыг нэг буюу хэд хэдэн шалгуураар нотлогдсон байх ёстой. Үүнд: 
1.    Цаг хугацаа; 
2.    Газар нутаг, орон зай;
3. Хүмүүс, хүмүүсийн бүлэг, үндэстндийн үйл хэргийг гэрчлэх;
4.    Өвийн агуулга, сэдэв;
5.    Өвийн хэлбэр, загвар;

ЮНЕСКО-гийн “Дэлхийн Дурсамж” хөтөлбөрийн Монголын Үндэсний хороо нь:
• Монгол Улсаас ЮНЕСКО-гийн “Дэлхийн Дурсамж” хөтөлбөрт бүртгүүлэх боломж бүхий баримтат өвийн урьдчилсан жагсаалтыг гаргах
• Уг жагсаалтад орсон өвүүдийн ерөнхий тодорхойлолт танилцуулгыг боловсруулах
•  “Дэлхийн Дурсамж” хөтөлбөрийн  бүртгэлд нэр дэвшүүлэх маягт, түүнийг бичих зааврын дагуу нэр дэвшүүлсэн баримт бичгийг бэлтгэж боловсруулах, түүнийг ЮНЕСКО-гийн Нарийн бичгийн дарга нарын газарт, хэрэв, бүс нутгийн бүртгэлд оруулахаар нэр дэвшүүлсэн бол хөтөлбөрийн бүсийн холбогдох хороонд хүргүүлнэ.
•  Баримтат өвийн хадгалалт хамгаалалтын орчин нөхцлийг сайжруулах, баримтат өвийн талаархи олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилго бүхий төслийн санал боловсруулан ажиллах 
• Энэ чиглэлээр ЮНЕСКО-гийн гишүүн орнуудтай харилцаа хамтын ажиллагааг сайжруулан, хөгжүүлэх


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл






























2017 оны 5 дугаар сарын 1


Тэмдэглэлт өдрүүд