Холбоо барих


Монгол дахь Допингийн эсрэг үйл ажиллагаа

Монгол улсын соёл, спорт аялал жуулчлалын яам 2013 оны 6 дүгээр сард ЮНЕСКО-ийн үндэсний комиссоос спорт дахь допингийн эсрэг санд төсөл илгээх тухай саналыг хүлээн авч “Допингийн эсрэг үйл ажиллагаа Монголд” хэмээх төслийг бичсэн билээ. ССАЖЯ уг сангийн 3 үндсэн чиглэлээс боловсролын чиглэлийг сонгон төслийн баримт бичгийг боловсруулсан бөгөөд энэ нь төслийн хүрээнд хийгдэх арга хэмжээнүүд допингийн эсрэг үйл ажиллагааг идэвхижүүлэхэд үлэмж хувь нэмэр болох нь гарцаагүй.

Есдүгээр сарын 17-ны өдөр Парис хотод хуралдсан спорт дахь допингийн эсрэг сангийн зөвшөөрөл олгох хороо дэлхийн улс орнуудаас ирүүлсэн төслийг шүүн хэлэлцэж нийт 27 орны төслийг 2014-2015 онд санхүүжүүлэх шийдвэр гаргасаны дотор Монгол улсын илгээсэн төсөл багтсан юм. Ийнхүү манай улс допингийн эсрэг үйл ажиллагааны түүхэндээ анх удаа олон улсын байгууллагын санхүүжилтээр төсөл хэрэгжүүлэх болсон нь нэгэн том амжилт билээ.

Төслийн хүрээнд дараахи үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

  • Допингийн эсрэг хөдөлгөөний зайн сургалтын материал буюу портал  цахим хуудас хийх
  • Дэлхийн допингийн эсрэг дүрэм, түүний стандартуудыг Монгол хэлнээ хөрвүүлэх
  • Сэтгүүлчид, шийдвэр гаргагч нарт допингийн эсрэг мэдээлэл, мэдлэг олгох
  • Тэмцээний үеийн шууд сурталчилгааны хөтөлбөр /Athlete's Outreach program/-ийн монгол загвар зохион байгуулах
  • Танхимын сургалтын хэлбэрээр тамирчдын мэдлэгийг дээшлүүлэх, шинэ мэдээлэл өгөх


Төслийн баг: 

- Төслийн удирдагч: Х.Бакытжан /ССАЖЯ-ны биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтыг зохицуулах газрын дарга/

- Төслийн зохицуулагч: С. Мөнх-Эрдэнэ /ССАЖЯ-ны биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтыг зохицуулах газрын мэргэжилтэн/

- Төслийн багийн гишүүд: О.Гэрэл /ССАЖЯ-ны биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтыг зохицуулах газрын мэргэжилтэн) 

- Ч.Насанбат /спортын бэлтгэлийн төвийн спортын анагаах ухааны албаны дарга/  

- Н.Цогтсайхан /төслийн зөвлөх/

- П.Тунгалаг /МҮОХ-ны мэргэжилтэн/

- Б.Ялалт /Спортбокс ТВ-ийн захирал/

 

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл "Монгол дахь Допингийн эсрэг үйл ажиллагаа"-ны албан ёсны хуудсанд зочилно уу. http://www.antidoping.mn/

 

 


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл



















2017 оны 5 дугаар сарын 1





2017 оны 4 дүгээр сарын 19


“БОЛОВСРОЛЫН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭНИЙ ДЭЛХИЙН ТАЙЛАН 2016” ТАНИЛЦУУЛГА








Тэмдэглэлт өдрүүд